Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээр эхэлнэ

10 дугаар сарын 23-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 296 дахь өдөр бөгөөд он дуусахад 69 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 4, гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2457.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 372.20, вон 2.18 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 15.00 цагт “Миний дуунууд 2017” концертын хэвлэлийн хурал UBS телевизийн байранд болно.
  2. 14.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Green talks” уулзалт, ярилцлагын зочноор Бүгд Найрамдах Чех Улсын эрдэмтэн судлаачид оролцоно.
  3. 10.00 цагт Чингэлтэй дүүргийн 18 р цэцэрлэгийн шав тавих ёслол болно. 
  4. 14.00 цагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээр эхэлнэ. Багш, эмч нарын цалинтай холбоотой асуудлыг жагсаал цуглаанаар биш ширээний ард сууж хэлэлцэж ойлголцох замаар шийдэх боломжийг энэ хэлэлцээр олгоно.
  5. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий богино хэмжээний видео сурталчилгааны бүтээл /шторк/ шалгаруулах уралдааны шагнал гардуулах ёслол 11.00 цагаас ХЗДХЯ-ны 305 тоотод болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Унгар улсад Үндэсний баярын өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр Ливи улсын үндэсний чөлөөлөлтийн өдөр юм.
  3. 1993 оны энэ өдөр АНУ-ын жүжигчин Taylor Spreitler мэндэлжээ.
  4. Мөн 1987 оны энэ өдөр “Хааны нар” киногоороо алдаршсан БНСУ-ын алдарт жүжигчин Seo In-guk мэндэлжээ.
  5. 2011 онд Ливийн Үндэсний Шилжилтийн Зөвлөл Ливийн Иргэний дайн дууссан хэмээн зарлажээ.
  6. 2011 онд Турк улсын Ван мужид болсон 7.2 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 582 хүн амь насаа алдаж, мянга гаруй хүн бэртэж гэмтэж байжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.