Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ФОТО: У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар тамгаа гардсан энэ өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа.

Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, харилцан мэдээлэл сонслоо. Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар оролцсон юм. Ерөнхий сайд төрийн албаны удирдах ажилтнуудад хандаж хэлсэн үгэндээ,

Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана.

Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана. Өнгөрсөн өвөл хүндхэн байсан ч Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрсэн нутгуудад ажиллаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, хүндээ хүрч ажилласны дүнд өвлийг хохирол багатай давсан.

Энэ өвөл хүндхэн болох магадлалтай. Манай цаг уурын байгууллага төдийгүй хөрш, ОХУ-ын мэргэжлийн байгууллагын мэдээгээр ч ийм төлөв харагдаж байна. Иймд аймаг, орон нутаг, яам, агентлаг ажлын уялдаа холбоог сайжруулж, хамтарч ажиллах ёстой. Бидэнд бэрхшээл байгаа ч даваад гарах ёстой гэдгийг онцоллоо. Төрийн алба сэтгэл, итгэл, зүтгэл,  ёс суртахуун дээр тогтдог, хуулинд захирагддаг алба гэдгийг тэрээр тэмдэглээд, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

Засгийн газрын гишүүдийн хийсэн танилцуулгатай холбоотойгоор Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарна. Энэ хүрээнд ажлаа уялдуулж ажиллахыг анхаарууллаа.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “ФОТО: У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна

  • Гунгаа says:

    Гарах ёстой хүмүүс нь гарсан. Зөв гэж бодож л гишүүд гаргасан.Одоо хийх ёстой юумаа гүйцэтгэвэл эх орон цэцэглэх гээд байна.

  • zochin) says:

    У.Хүрэлсүх өөрийн тархи оюун, зориг зүрх, итгэл үнэмшлээ улс эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зориулж, зүтгэж чадна гэж бодож байна.

  • zochin says:

    Энэ засгийн бүрэлдэхүүн хаа явж давгүй хүмүүс гарлаадаа.

  • ЗОЧИН says:

    СУИС -ИЙН ЗАХИРАЛ Э.СОНИНТОГОС ТҮҮНИЙ БАГИЙНХАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛГҮЙГЭЭР 8 ДАХЬ ЖИЛДЭЭ ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ АЖЛАА ХИЙСЭН БОЛЖ БАЙНА. МӨН СУИС ДЭЭР 2 ОЮУТАН АМЬ НАСАА АЛДСАНЫ ХАРИУЦЛАГЫГ СОНИНТОГОС ХҮЛЭЭЖ ОГЦРОХ ЁСТОЙ. ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛЬ СУИС ДЭЭР ШУДАРГА ЁС АЛДАГДАЖ, СОНИНТОГОСЫН ДАРАНГУЙЛАЛ ТОГТОЖ, ХУВИЙН СУРГУУЛЬ ШИГ БОЛЖ ДУРААРАА ТОНГОЧИДОГ БОЛООД УДЛАА. СОНИНТОГОС ГЭДЭГ ХҮН БАГШ АЖИЛТНУУДЫГ ХҮССЭН ҮЕДЭЭ АЖЛААС НЬ ХАЛДАГ, СОЛИДОГ, ЦАЛИНГ НЬ ХАСДАГ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХДАГ, БАСАМЖЛАН ДОРОМЖИЛДОГ ГЭЭД ТҮҮНИЙ ЁС ЗҮЙГҮЙ БҮДҮҮЛЭГ БАЙДЛЫГ ТООЧИЖ БОЛНО. ЭНЭ ХҮН ХЭНИЙ НӨМӨР НӨӨЛГӨН ДОР ИНГЭЖ ААРХАЖ, ДУРААРАА ДУРГИЖ БАЙНА ВЭ? БОЛОВСРОЛЫН ШИНЭ САЙД СОНИНТОГОСЫГ НЭН ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛЖ СУИС ДЭЭР ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.