Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нөхөртөө дахин чадуулжээ

10 гаруй жил ханилсан нөхөр нь жинхэнэ “Дон Жуан” байсныг мэдсэн британи эмэгтэй гомдсон сэтгэлээ тайтгаруулах нэгэн арга сэджээ. Түүний олж мэдсэнээр нөхөр нь 200 удаа биеэ үнэлэгчдэд багагүй мөнгө зарцуулсан гэнэ. Үүнийг нь гэрчлэх баримтуудыг ч олж авсан эхнэр “гүйдэлтэй” нөхрөө хэдэн сарын турш мессежээр дарамтлан, эцэст нь нохойн жогорхойн дунд хаячихжээ.

Ингэхийн тулд эхнэр Дебора Аддамс хэдэн сарын турш жогорхой түүж, нэг газарт овоолсон гэнэ. Тэгээд нэг өдөр “Дон Жуан”-ыг дуудаж, ирүүлээд бэлтгэсэн занга руугаа түлхсэн аж. Үүнд нь ихэд хилэгнэсэн нөхөр нь шүүхэд хандсанаар хөөрхий эмэгтэй “хэлмэгдэн” шийтгүүлжээ.

Шүүх Дебораг бусдыг дарамталсан, бие сэтгэлд нь хохирол учруулахаар урьдчилан төлөвлөсөн зэргээр буруутган, 150 цаг нийгмийн хөдөлмөр эрхлүүлэх, мөн 850 фунт стерлингээр торгохоор болсон байна. Ингээд зогсохгүй “хохирогчид” ойртохыг хориглосон гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.