Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголбанк “Тэмээ” шиг байхыг уриалж уралдаан зарлалаа

 Монголбанк ирэх жилд баримтлах төрийн мөнгөний бодлого болон аравдугаар сарын 3-аас арванхоёрдугаар  сарын 31-ийг хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Санхүүгийн боловсрол” аяны талаараа хэвлэлд өнөөдөр мэдээллээ. 

Энэ жилийн хувьд төрийн мөнгөний бодлогоо боловсруулахдаа  шийдвэр гаргах байгууллагын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, санхүүгийн салбарын шинжээчдийн дунд  нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний саналыг тусгаснаараа онцлог гэнэ. 

mail Төв банкны үндсэн зорилтын хувьд, инфляцийн зорилтот түвшнийг ирэх гурван жилд 8 хувь орчим тогтворжуулна гэсэн юм. Харин ханшийн бодлогын хувьд , эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй, уян хатан байх зарчмыг үргэлжлүүлэн баримтална.

МонголБанк олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургул: Дэлхийн хуримтлалын өдөр  энэ сарын 31-нд болох болох гэж байна. Олон нийтэд тогтож заншсанаар хуримтлалыг мөнгөний гахайгаар төсөөлдөг. Тэгвэл бид үүнийг эвдэж Монгол Улсын соёл уламжлалыг хадгалсан, хуримтлалыг бодит биелэл болсон  амьтан “Тэмээ” мөн юм гэж үзэн албан ёсоор  хуримтлалын бэлгэ тэмдэг болголоо. Хоёр бөхтэй тэмээ нь ганцхан Монгол Улсад байдаг амьтан. Түүнчлэн бөхөндөө хадгалсан хуритлалаа ашиглан урт удаан замыг туулах чадвартай байдаг. Тэмээний зурагтаа бөхөн дээрээ авдар үүрсэн байгаагаар харуулсан. Авдар нь мөн цоожтой байгааг харж болно. Үүгээрээ иргэдийг урт хугацааны бат бэх, чанартай хадгаламжтай болгохыг уриалж цаашилбал хуримтлалыг дадал болгохыг зорьсон юм. mail Тэмээ шиг хуримтлалаа үүсгэж чадвал амьдралын баталгаатай болно. 

Мөн бага насны хүүхдүүд энэ талаар ойлголт өгөх нь чухал юм. Хүүхэд есөн наснаас эхлээд хуримтлал үүсгэж эхлэх суурь эхэлдэг.  Энэ  үүднээс бид ЕБС-ийн 4-5-р ангийн хүүхдүүдэд сургалт зохион байгуулж байгаа. Сургалтын үеэр мөнгөө зөв удирдаж сургах зорилгоор  халаасны мөнгөний дэвтэр болон мөнгөний авдар бэлэглэх төлөвлөгөөтэй байна. Энэхүү симболыг бүх арилжааны банкууд хүлээн зөвшөөрсөн байгаа. 

Гар зургийн уралдаан зарлаж байна. 

Эсээ бичлэгийн уралдаан 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.