Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хогоор баялаг бүтээж чадах сурагчийг хайж байна

Нийгмийн Мэргэжлийн хяналтын газраас “Иргэн бүр эрсдэлгүй орчин” аяныг есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 25-ныг хүртэл зохион байгуулж байгаа.

Энэ хүрээнд  ЕБС-ийн 40 орчим  сургуулийн 10-14 насны хүүхдүүдэд “Хог бол баялаг” сэдвээр сургалт зохиож байгаа бөгөөд өнөөдөр Тавдугаар сургуулийн сурагчдад хичээл заасан юм. Монгол Улсад хог дахин ашигладаг таван компани байдгийн нэг нь “Алтан оршихуй Ресайклинг” ХХК. Уг компани хүүхдийг  бага наснаас нь аргич хямгач, байгальд хайртай болгож төлөвшүүлэх зорилгоор хог дахин ашиглах, бүтээл урлах тэмцээн зарлалаа. 

Сурагчид хэрхэн хогийг дахин ашиглаж болох талаар хэлэлцлээ.  

Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзий

“Бүтээлийг энэ сарын 23-ныг хүртэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон сургууль сургуулийнхаа захиргаандаа өгөх боломжтой. Бүтээлийн дүн, шагнал тодруулах ёслол 25-нд болно” гэв. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.