Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БЗД хүчин төгөлдөр бус тамгаар үйл хэргээ явуулж байна

БЗД-ийн ИТХ-аас гаргасан шийдвэрүүд хуурамч тамгаар баталгаажиж байгаа талаар дүүргийн төлөөллүүд өнөөдөр Өдрийн сонины байранд мэдээллээ. 

Дүүргийн тамгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зөвшөөрсний дагуу хэвлэдэг. Тус журмын дагуу БЗД-ийн тамга 2016 оны арванхоёрдугаар сарын 20-нд ЗГХЭГ-ын даргын гарын үсгээр баталгаажиж албан ёсоор хийгдсэн юм байна. 

Гэтэл энэ тамга өнөөдөр хаана байгаа нь тодорхой бус байгаа бөгөөд ИТХ-ын дарга хүчин төгөлдөр бус тамгыг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа гэнэ. Хуурамч тамга ашигласан хүнд хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн дүүргийн төлөөллүүд үзэж байна. Тэнгэрт хоёр нар байдаггүй шиг хоёр тамгаар их үйл хэргийг явуулж болохгүй байлтай. 

БЗД-ийн хурлын төлөөлөгч  Г.Хонгор: Манай дүүргийн ИТХ хоёр тамгатай болчихоод байна. Нэг нь хууль ёсны дагуу хүчин төгөлдөр болсон жинхэнэ тамга. Нөгөөх нь хүчин төгөлдөр бус юм.  БЗД-ийн ИТХ-аас гаргасан шийдвэрүүд хуурамч тамгаар баталгаажиж байгаа нь юунд хүргэхийг таашгүй. Тамгатай холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагад нь хандаж шалгуулна.

Мөн БЗД-ийн хурлын төлөөлөгч Ч.Цэвэгмэдийн хэлснээр “2016 оны орон нутгийн сонгуулиас хойш БЗД улс төржсөн байдалтай байгаа. Хоорондоо эвээ олохгүй байна. Өнөөдрийн бид нарын хийж байгаа мэдээлэл улс төржилттэй огт хамаагүй. Нутгийн өөрөө удирдах байгууллага өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бус тамгаар үйл ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хуулийн 23.2-д тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан, мэдсээр байж нууж дарагдуулсан этгээдийг 450-540 нэгжээр торгоно гэж заасан. Мөн 240-720 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлнэ гэсэн хуулийн заалт бий. Жинхэнэ болон хуурамч тамга эзэмшиж байгаа 2 хүн хоёулаа хуулийн  хариуцлага хүлээнэ” гэв. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.