Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дүрвэгсдийн хуаранд болсон халдлагыг манай цэргүүд таслан зогсоов

Өмнөд Судан улсад явуулж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагааны VII ээлжинд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай манай энхийг сахиулагчид дүрвэгсдийн хуаранд болсон халдлагыг таслан зогсоожээ. Энэ сарын 15-ны шөнө дунд Бентью хот дахь дүрвэгсдийн хуарангийн хамгаалалтын торыг зэвсэгт этгээдүүд тасдан орохоор завдсаны зэрэгцээ тус хуаранд амьдардаг иргэдийг зэвсэг хэрэглэн зодож, эд хөрөнгийг нь дээрэмдэж байсан хүмүүсийг саатуулсан байна.

Энэ үед халдлагад өртсөн гурван иргэнийг манай цэнхэр дуулгатнууд хамгаалалтдаа авч, эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлэн, дээрэмчдийн дайралтыг няцаан, зохих арга хэмжээ авчээ. НҮБ-ын Хойд секторын штабын удирдлага “Монгол Улсын мотобуудлагын батальон нь НҮБ-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу шат дараалсан арга хэмжээг шуурхай, үр дүнтэй авч хэрэгжүүлжээ. Энэ нь хүч хэрэглэх дүрмийн дагуу авч болох хориг арга хэмжээнүүдийн сайн жишээ болсон” хэмээн онцолсон бол UNMISS ажиллагааны Цэргийн хүчний штабын дарга, бригадын генерал Боед Робэйрт газар дээр нь очиж танилцаад, дүрмийн дагуу үүргээ гүйцэтгэсэн манай цэргүүдэд баяр хүргэн, амжилт хүссэн байна.

Дэлхийд хамгийн томд тооцогдох, 120 мянга гаруй хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуарангийн эргэн тойронд хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалах, хулгай, дээрэм хийх, залуучуудыг цэрэгт хүчээр элсүүлэх, олон нийтийг хамарсан үймээн самуун дэгдээх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал удаа дараа гардаг аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.