Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

50 мянган тонн тэжээл импортлох шаардлагатай

Энэ жил нийт нутгийн 80 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрч, өвсний нөөцгүй болсон. Тиймээс малчид отроор өвөлжих боломжгүй, орон нутагтаа малаа тэжээж өвөл, хаврыг давахаас өөр аргагүй хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ. Малчид жилд 1.2-1.4 сая тонн хадлан бэлтгэдэг. Өнөө жил 850 орчим мянган тонн хадлан бэлтгэсэн ч нэмж 400-гаад мянган тонн өвс шаардлагатай. Дутагдаж буй өвсийг дарш, үр тариа, гар тэжээл, рапсын шахдас, импортын тэжээлээр нөхөж орлуулахаар болжээ.

Цаана нь дахиад 50 гаруй мянган тонн тэжээл дутагдана гэж салбарын яамны мэргэжилтэн хэлэв. ОХУ-аас манайд тэжээл нийлүүлэх боломжтой хэмээн мэдэгдсэн бөгөөд ХХААХҮЯ-ныхан “Дотоодын үйлдвэрийн тэжээл авснаас ОХУ-аас авчирвал зардлын хувьд илүү хямд тусна. 50 гаруй мянган тонн тэжээл импортлоход 40 тэрбум төгрөг шаардлагатай. Уг хөрөнгийг шийдвэрлэчихвэл аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр импортолно” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.