Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗУРХАЙ: Нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн байна

Аравдугаар сарын 18-ны лхагва гариг. Билгийн тооллын 29. Үл зохилдох барилдлагатай шар бар өдөр. Өглөө нар 07.16 минутанд мандан, орой 17.59 минутанд жаргана.

Уг өдөр нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах, муу нөхдөөс зай барих, хот тосгоны суурь тавих, бурханд залбирах, сан тавиулах, бүтээн байгуулалтын шав тавих зэрэг үйлэнд сайн. Эм найруулах, золиг гаргах, мод таслах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал сүлд тэнэн одож хийморь доройтно. Толгой, өвдөг, шилбэндээ мэс бүү хүргэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.