Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хүнсний хаягдал материалаас экологид ээлтэй шинэ бүтээгдэхүүн гарган авах боломж” судалгаа анхаарал татав

“Хүнсний аюулгүй байдал хөдөөгийн хөгжил” уриатайгаар Дэлхийн хүнсний өдрийг өчигдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ хүрээнд  ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо хамтран  “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг анх удаа зохион байгуулжээ. Үйл ажиллагааг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үг хэлэхдээ

 “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулах нь хүнсний аюулгүй байдлыг хангах асуудалд оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чухал алхам болохыг онцлон тэмдэглэж байна. Мөн төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, салбарын боловсон хүчнийг бодлогын түвшинд бэлтгэх, салбар дундын уялдааг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.

Тус хуралд оюутан, судлаачийн ангилалд Хөдөө аж ахуйн их сургууль, харьяа хүрээлэнгүүд, Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, мөн Дорноговь аймаг дахь салбар, “Идэр” их сургууль, Хүнсний технологийн дээд сургуулиас нийт 33 илтгэл ирүүлсэн байна. Үүнээс дараах илтгэлүүд эхний гурван байрыг эзлэв.

Тэргүүн байранд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн оюутан Ц.Бат-Эрдэнэ “Хүнсний хаягдал материалаас экологид ээлтэй шинэ бүтээгдэхүүн гарган авах боломж” судалгаагаараа оржээ. 

Дэд байр МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн оюутан М.Отгон-Үжин, А.Номин-“Ундаан дахь тартразины агуулгыг тодорхойлох” сэдвээр, 

Тусгай байранд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн оюутан С.Сэлэнгэсүрэн “Хүчиллэг орчинд b-лактоглобулин уургийн утаслаг үүсэх кинетик судалгаа” орсон бол судлаачдаас тэргүүн байранд ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн багш, шинжлэх ухааны доктор Г.Лхагваа “Хоол зүйн маргаантай асуудлуудын шийдэл” сэдвээр, дэд байранд ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн багш, доктор Ц.Одбаяр “хүн амын хүнсний хэрэглээг удирдахуй” сэдвээр, тусгай байранд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, доктор Н.Очирхүү “Монгол орны мал, амьтдад тархсан хянахад төвөгтэй халдварт өвчнүүдийн молекул эпидемиологийн” судалгаар тус тус шалгарчээ. 

Хуралд амжилттай оролцож эхний гурван байрт шалгарсан  дараах оюутан, судлаачдыг ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн батламж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан бөгөөд Монголын хүнсчдийн холбоо, түүний гишүүн байгууллагууд, хүнсний үйлдвэрүүд маань дараа жилээс тус бага хуралд амжилттай оролцсон оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийх нөхцөл бүрдүүлэх, ажлын байраар хангах, сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх зэрэг үнэтэй санал, санаачилга гаргасанд талархал илэрхийлэв.

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.