Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: “Явган хүнд зориулсан гүүрэн гарц”-ын нээлт болно

10 дугаар сарын 17-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 290 дахь өдөр бөгөөд он дуусахад 75 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 28, есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2463.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.10, юань 375.70, вон 2.18 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт СХД-ийн 67-р сургуульд Смарт ангийн нээлт болно. Иж бүрэн төнөг төхөөрөмжтэй смарт анги нь сурагчдын мэдээлэл зүйн хичээл болон бусад хэрэглээг бүрэн хангах юм. 
  2. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна
  3. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мэргэжлээ хэрхэн сонгож, ирээдүйгээ төлөвлөх вэ сэдвээр “Цөм сургалт судалгааны төв”-өөс мэдээлэл хийнэ.
  4. Жеймс Стюартын “Дифференциал, Интеграл тоолол” номын анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монгол хэл дээр хэвлэн гаргалаа. Тус номын нээлт 14.00 цагт МУИС-ийн номын сангийн байранд болно.
  5. 10.30 цагаас БЗД, Токиогийн гудамж, Дарь-Эхийн гудамжны уулзварын зүүн талд “Явган хүнд зориулсан гүүрэн гарц”-ын нээлт болно. Нээлтэд хотын удирдлагууд оролцоно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1483 онд Ромын хамба IV Сикст Испанийн залхаан цээрлүүлэх байгууллагыг баталж, тvvний өмнө Испанаас Еврей болон арабуудыг хөөн зайлуулах үүрэг тавьсан.
  2. 1956 онд Англид анх удаа цємийн цахилгаан станц нээгдсэн.
  3. 1999 онд “Бритни Спирс” хүүхэлдэйн киноны бvтэн цуврал гарч ирсэн. Гурван хvvхэлдэй нь Бритнигийн єєрийн гурван клип дээрээ байгаатай адилхан, бусад нь тайзны бусад дуучдын хэлбэртэй адилхан байсан.
  4. 1972 оны энэ өдөр Америкийн реппер Эминем мэндэлжээ.
  5. Мөн 1972 оны энэ өдөр Туркийн алдарт дуучин Таркан мэндэлжээ.
  6. 1918 оны энэ өдөр Альберт Эйнштейн АНУ-ын Нью-Йорк хотод цагаач гэсэн статустайгаар иржээ.
  7. 1962 оны энэ өдөр Битлз хамтлагийнхан анх удаа телевизээр дуулжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.