Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө

10 дугаар сарын 16-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 289 дахь өдөр бөгөөд он дуусахад 76 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 27, нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2463.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.10, юань 375.70, вон 2.16 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Зайсан дулаан өргөө” СӨХ, “Мogul town” хотхоны оршин суугчид өнөөг хүртэл халаалтгүй байгаа асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.
  2. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Хаппи веритас” төвөөс хөдөө орон нутагт элэгний С вирусын идэвхжил үнэ төлбөргүй тоолох талаар мэдээлэл хийнэ.
  3. Монголын Хуульчдын холбооноос 11.00 цагт “Хуульчдын танхим”-д цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өгнө.
  4. 13.00 цагт улсын Филармонийн байранд “Морин хуурын чуулгын-25 жил”-ийн ойн баярын арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
  5. Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн хуримтлалын өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч бас энэ жил дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нээлтийн ажиллагаа Монголбанк дээр 09.30 цагаас болно.
  6. 14.00 цагаас Гааль, татварын мэдээллийн технологийн төвд НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Польш улсад жил бүрийн аравдугаар сарын 16-ныг буюу Жон Паул пап ламын мэндэлсэн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг аж.
  2. Өнөөдөр Дэлхийн хоолны өдөр тохиож байна.
  3. Мөн өнөөдөр Чили улсад Багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа гэнэ.
  4. 1983 оны энэ өдөр Швед улсын алдарт дуучин Loreen мэндэлжээ.
  5. Мөн 1969 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин, ая зохиогч Wendy Wilson мэндэлжээ.
  6. 1995 онд Шотландын Eilean Bаn арал дээрх Skye Bridge гүүр баригджээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.