Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“АНУ-д зорчихдоо Монголчууд хувиа хичээсэн зангаа засаж чадвал H-2 виз зөвшөөрөгдөнө”

АНУ-ын ЭСЯ, ГХЯ-тай хамтран “Хариуцлагатай аялагч” олон нийтэд хандсан кампанит ажил эхлүүлж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээ өнөөдөр Чингис Хаан нисэх буудалд боллоо. 

АНУ-ын Элчин сайд хадагтай Женифер Зимдал Галт: Элчин сайдаар ажиллаад хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хоёр талт болон олон талт чухал асуудалтай нүүр тулж байлаа. Эдгээр асуудлаас дахин дахин сөхөгдөж байдаг асуудал бол Монгол Улс АНУ-тай болон бусад гуравдагч улс орнуудтай аялах аялалыг аль болох хөнгөвчлөх юм. АНУ-д өдөр бүр олон мянган хүн зорчих хүсэлт тавьдаг. Тэдгээрийн дунд Монгол Улс багтдагт бидний зүгээс баяртай байна. Гэсэн хэдий ч бидний зүгээс хил хязгаараа хамгаалах үндсэн үүрэгтэй байдаг учир АНУ-д аялах аялалыг маш хариуцлагатай, хуулийн дагуу болохыг хүсэж байна.

Та бидний хүсэл зорилгын дагуу хууль ёсны аялалыг хөнгөвлөх асуудалд олон талын хүчин чармайлт шаардагдах болно. Үнэнийг хэлэхэд АНУ-г зорьсон олон Монгол хүн хууль ёсоор зорчдоггүй визний хугацааг хэтрүүлдэг, АНУ-д үлддэг, аяллын зорилгоо буруу мэдүүлдэг, зөвшөөрөгдөхгүй үйл ажиллагаа явуулдаг, ажил эрхэлдэг  зэрэг бодит баримтууд  байсаар байна. 2016 оны байдлаар 10 мянган монгол хүн АНУ-г зорьсоноос

  • 8 хувь нь визний хугацааг хэтрүүлсэн.
  • Оюутнуудын 20 хувь нь сургалтын хөтөлбөр дууссан хойно АНУ-д үлдсэн
  • 20 хувь нь зөвшөөрөлгүй ажил эрхэлдэг.

Үүний уршгаар манай улсын виз авах улам хүндрэлтэй болдог. Монголчууд хувиа хичээсэн зан битгий гаргаасай. Хувь хүний үйлдэл олон нийтэд нөлөөлөх хүчтэй байдаг.  Хэн нэг монгол хүн зөрчил гаргаснаараа бусдынхаа хаалгыг хааж байгаа юм. Энэ болзошгүй аюулыг тооцоолж, хариуцлагатай аялвал виз гарах нь яваандаа хөнгөвчлөгдөх болно. 

АНУ-ын Элчин  Сайдын Яамны консул П.Спэлберг: “Монголчууд визнийхээ журмыг зөрчөөгүй цаг хугацаандаа эх орондоо эргэн ирснээр дараа дараагийнхаа хүний үүд хаалгыг нээж өгөх болно. Мөн АНУ-д зорчих, материалаа бүрдүүлэх хэцүү биш гэдгийг мэдэх юм бол зуучлагчдад мөнгөө алдахгүй юм. Тийм учраас албан ёсны эх сурвалжаас мэдээллээ авч, брокеруудыг ажилгүй болгох хэрэгтэй. АНУ руу визний журмын дагуу, хугацаандаа яваад ирсэн Монголчууд ч бас олон бий. Энэ жишгээр асуудалгүй зорчсон тохиолдолд АНУ-ын зүгээс H-2 визний ангиллыг тун удахгүй хүлээн зөвшөөрөх боломжтой. Энэ төрлийн визээр урт хугацаанд АНУ-д ажиллах боломжтой бөгөөд зорчигчоос мэргэжлийн зэрэг шаарддаггүй гэдгээрээ онцлог юм” гэв.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

26 thoughts on ““АНУ-д зорчихдоо Монголчууд хувиа хичээсэн зангаа засаж чадвал H-2 виз зөвшөөрөгдөнө”

  • zochin says:

    Ynen zuw meduulexeer wiz ugdugvi l ymbnlechde tetgewert garssn xund shuud wiz darj baimaar ymda xuraamj ni undur butsaagaad uguxgvi

  • Зочин says:

    ийшээ явахгүй байх хэрэгтэй ш дээ

  • 1 says:

    америк руу явах байх хэрэгтэй ш дээ

  • Зочин says:

    Тийн штэ тэтгэврийн, үр хүүхдүүд дээрээ очих, газар орон үзэх хүсэлтэй хүмүүст бол боломж олгох хэрэгтэй штэ.нэг их мөнгө хүүдийлсэн газар үнэн зөв хүнээ ч таниж яадахгүй.зөв хүмүүсээ олж гарвал бүгд л хугацаандаа ирнэ визний зөрчил гаргахгүй штэ.

  • Зочин says:

    Фак юу. Хувхай шар шаар СЭМ ууд. Та нарыг бид монголд байтугай гишгуулэх газар угуй. Хулгайч луйварчин, дээрэмчин , шоронгын хадаасууд монголд гишгэх газар угуй.

  • Sanagdsan ch huuli zurchij bolohgui uchir hugtsaandaal nutag butsaad irsen erni bolomj bwal zurchij gargaad hereggui huuli durmeel barih heregtei shuu humuus mini

  • Зочин says:

    Энэ америкийн элчингийнхэн мэдээжийн юмыг нэг их сүртэймэдэгдэл гаргаж гэнэ. Угаасаа бүтэхгүй юмыг яах вэ дээ.Ер нь ганц монгол ч биш ядуу буурай бүх л орнуудын иргэд таван төгрөг олох гээд визээ хэтрүүлэх, харлах тохиолдлууд гарч байгаа

  • САЙН БАЙЦГААНА УУ? ЭЙЧ-2 ВИЗИЙН АНГИЛАЛ ЧИНЬ, ТЭТГЭВРИЙН НАСНЫ ХҮМҮҮСТ ХАМААРАХ УУ? ХЭЛЖ ӨГЧ ГҮН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ ҮҮ? БАЯРЛАЛАА…

  • Зочин says:

    Хэхэ. Мөн ч сайхан худлаа хошгоруулна лаа. Монголд хэзээ ч н2 виза өгөхгүй. Мэргэжилтэй, ажил олгогч манайд ийм мэргэжилийн хүн хэрэгтэй байна гээд амэркийн засгийн газараас баталж гаргадаг виз.

  • Hi says:

    Mongol shig chadaltsi oyunii chadavh endertei ajildag hvmvvst H2 visa olgodog bolgoh oirhon sh tee Eersdee l huulia zerchihgvi visaniihaa hugstsaand butsah heregtei . Men Mongold ediin zasag saijraad ajliin bair nemegdevel Mongolchuud eh orondoo hairtai hvmvvs neg ih yavaad vldej Harlaad baihgvi l dee . 3 Han saya hvn ee oligtoihon amidruulj chadahgvi ter zasgiin maani l olihoogvinh daa

  • Visanii $160, ongotsnii tiiz oiroltsoogoor $1500 tuluud, USA-d ireed $700-1000/sar hajuu uruu hulsluud, hool $300/sard zartsuulaad 6 sariin juuchnii visa-nii hugatsaand ajil hiigeed ashig olood butsah hetsuu. Hamaatan sadan chini bailgaad, ajil shuud olood ugch chadah bol yu yum gehees, tanilgui ireed ajil haival hugatsaandaa ashigtai butsaj chadahgui. Tiimees l humuus harlaj ulddeg. Harlahgui gevel student visa bolgood, sard $300-500 surguulid tulj visa-aa hadgaluuldag. Umnu ni dajgui bsan, Trump garaad huuli bus humuusiin bolomj humigdsaar bna. Huuli bus Mexican-nuud neleed achigdaj, zarim ni Canada ruu zugtaj bga medee sonsogdsoor bna. Tehdee Mongolchuud haana ch amidrah chadvartai yag harh shig, busad tsagaachidtai haritsuulahad haritsangui deer. Korea, Japand 10-s deesh tsag udurt ajillaj baisnaas USA ni deer 8tsag/udurt, tuunees deesh bol nemegdel 1.5-r bodno, yaj ch bodson USA iluu tsalintai. Yavsan nohoi yas zuudag. Mongold urun dotor shigdeed hagas ulsgulun amidarsnaas deer.

    • Солонгосын виз мэдүүлгийн төв л 9,000 төгрөг авдаг. Эртхэн захиалвал тийз 500$ оос илүү гарахгүй. Нэг өрөө байр 300-500$ байдаг.Гадныхан эмэгтэйчүүд багадаа л өдөрт 50$, эрчүүд дээд тал нь 150$ийн хөлс авдаг. 3 сараар визээр очоод бүх зардалаа элбэг нөхөөд ирдэг. Америкаас дутахгүй. Тиймээс жилдээ 100 мянга га

    • Galaa says:

      Яг үнэн.

  • batjaa says:

    yamarch mongol hun er ni ali ch ornii humuus eh ornoosoo yavsan l bol butsaj torson ger oron ur huuhed,ah duu torol torogsoddoo butsaj irhiig boddog daan ch visa niihan asuudlaas bolood naash tsaashaa yavj chaddagui bolhoor ter orondoo haralhaas oor argaggui boldogshdee,ternees bish visa cholootei baidag bol hen tegej tend hari orondudaan baihiig bodhovdee

  • Зочин says:

    2виз авсан хүний 1 нь үлддэг юм биш үү?! Монголд цэвэрлэгчийн ажилд өндөр нам, хөгшин залуу, тарган туранхай, боловсрол аль болох өндөр, 2-4 гадаад хэл мэдэх шаардлагатай ба хүртдэг цалин нь $200хүрэхтэй үгүйтэй байхаар виз гарсан тохиолдолд ямарч шалтаг үүсгэн үлдэж хоцрохыг хүсч, ямар нэгэн елит ангиллын шалгуургүйгээр доод тал нь$3000 хийж ар гэрээ тэжээх гэж хүсэхгүй хэн байх вэ????!!!. Засгийн газар, ардтүмний толгойд буй эрх баригчид харин жирийн ард түмнээ бодож хувиа хичээж бүдүүн гэдэс, жижиг тархиа улам хатаахаа болимоор юм. Бүх сайхан ард түмний тань сор болох залуус гадаадад байна. Бид хувиа хичээсэн биш ээ, бидний дээрхи хувиа бодсон мулгуу эрх баригчдын буруу шүү!!!

  • Mongol says:

    Энэ муу Анугын шээснүүдийг эх орондоо оруулахгүй байвал яасын. Гоё юм нэг ч байхгүй. Эрх чөлөө энэ тэр гээд балайраад байгаа Ану үнэндээ аймшгийн орон.Хэн ч хэзээ ч үхэж мэдэх газар шүү битгий очоорой.

  • Kuke says:

    Anugiin visa 160dollar arai yum bishuu.Mungu oloh gej yadsan gulugnuud.Udurt heden hun orood hediih ni visa gardag bilee dee.

  • Ninja says:

    Lalaruudaa uleg gurveliin yas hulgai shaachihaad ichih ch ugui muzeidee tavisan bgaa yum. Mongol oron udahgui Anugaas iluu bolnoo.

  • mark says:

    za yarshig oo.USA odoo hamgiin sonin togtoltsootoi uls.mongolchuud toohgui eee.

  • Зочин says:

    АНУ-ыг сайханорон гэжбибоддог.

  • Зочин says:

    …мундаг авгай гэдгээ харуулж байгаа юм байна…энэ пяхлуунууд ингэж л ханддаг…нэг товарищийн хийсэн алдааг бүх монголчуудад тохох утга ярьж байна…

  • Ajil.n biz haanaas yaj huseh be.

  • Bi ajil.n biztei boloh.g husej bna.yamar shaardlaga hangasan baih estoi be.