Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Катрин Арнолд: Агаарын бохирдлын маск нь эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ Монгол хэв маягийг илэрхийлсэн загварлаг байж болно

Монголын Дизайнерүүдийн Холбоо (МДХ) болон Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч Кэмбридж компани,  Британийн Элчин Сайдын Яам, Монгол ТВ-тэй хамтран олон нийтийг өвлийн улиралд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах маск зүүхийг уриалан Монгол хэв маягийг тодотгосон загварлаг маскны дизайныг Кэмбридж маскан дээр гаргах уралдааныг загвар зохион бүтээгчид болон энэ чиглэлээр суралцагч оюутнуудын дунд зохион байгуулж байна. Тус тэмцээн нь 2017 оны аравдугаар сарын 2-16 ны хооронд зохион байгуулагдаж байгаа ба МДХ нийтэд таницуулж байгаа.

Уралдааны ялагч нь Хонг Конгын загварын долоо хоногт оролцох эрхээр шагнуулах юм.

Монгол Улсад суугаа Британийн Элчин сайд хатагтай Катрин Арнолд тус уралдааны талаар ‘’ Агаарын бохирдол нь өдрөөс өдөрт дэлхий нийтийг түгшээж буй асуудал болоод байна. Үүнээс өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол бохирдлыг шүүх өөрт таарсан маск зүүх юм. Агаарын бохирдлын маск нь эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ Монгол хэв маягийг илэрхийлсэн бүтээлч бас загварлаг байж болохыг олон нийтэд таниулах энэхүү уралдааныг хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна.

Маш олон байгууллагууд энэ асуудал дээр анхаарал тавин ажиллаж байна. Тус уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлийг Монголын Дизайнерүүдийн Холбоо болон Британийн Элчин Сайдын Яамнаас авах боломжтой. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.