Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

2017 оны төсвийн тодотголыг дахин хойшлуулахыг Эдийн засгийн байнгын хороо дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн талаар танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат “Эдийн засгийн байнгын хорооны өмнөх хуралдааны үеэр шинэ Засгийн газар байгуулагдан, 2017 оны төсвийн тодотголыг үзэж, танилцах нь зүйтэй гэдэг үндэслэлээр гишүүдээс уг асуудлыг хойшлуулах горимын санал гарсан нь дэмжигдсэн. Өнөөдрийн байдлаар Засгийн газар байгуулагдаагүй байгаа тул 2017 оны төсвийн тодотголыг дахин хойшлуулах горимын санал гаргаж байна” гэв. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжснээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.