Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Системийн шинжээч”-ийн нээлттэй ажлын байранд урьж байна

Үндсэн үүрэг, хариуцлага

Сургалтын орчин дахь програмуудын өгөгдлийн сангийн загвар боловсруулах, системийн шинжилгээг хийх, цаашид хийгдэх систем хөгжүүлэлтийг төлөвлөх. Системүүдийн өгөгдлийн сан, UI (User Inter­face)-ийн загвар боловсруулж, алба нэгжүүдэд шинээр нэвтрүүлэх, системүүдийн гарын авлага бэлтгэж, сургалт зохион байгуулна.

Системийн шинжээч нь дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

• Шинээр хийгдэж буй програм хангамжийн системийн шинжилгээг хийх

• Сургалтын орчны програмуудын өгөгдлийн сангийн зохион байгуулалтыг төлөвлөх, загварчлах, сайжруулах

• Өгөгдлийн сан, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

• Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн

• Unified Modeling Language (UML) мэдлэгтэй

• Санхүү нягтлан бодох бүртгэлийн мэдлэгтэй

• Цаашид мэргэжлээрээ тогтвортой ажиллах дур сонирхолтой

• Суралцах идэвхи санаачлагатай

• Шинийг эрэлхийлдэг, асуудал шийдвэрлэх, шийдэл гаргах, санал бодлоо амаар болон бичгээр илэрхийлэх чадвартай

Нэмэлт мэдээлэл

Тус албан тушаалыг сонирхож буйгаа илэрхийлсэн захидал болон CV буюу намтараа 2017 оны 10-р сарын 15-ны өдрийг дуустал hr.o@humanities.mn хаяг руу илгээнэ үү. И-мэйлийн гарчиг бичих хэсэгт “Системийн шинжээч – 2017” гэж бичиж имэйлээ илгээнэ үү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.