Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим болгоно

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын А/760 тоот захирамжаар байгууллаа. Байнгын ажиллагаатай уг ажлын хэсгийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга ахлах бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НАГ, НҮНТ,  ХТЕТГ, НГА ХУД, СХД, НЗДТГ, ЗАА-ны төлөөлөл багтсан байна.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын зүгээс иргэдийн төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломжийг бүрдүүлж “Smart car”, “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлт”-ийн цахим системийг нэвтрүүлсэн. Мөн газар зүйн мэдээллийн системд суурилсан Нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсэг нэвтрүүлэх, төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан цахим мэдээлэл солилцох eDES системийг шинээр нэвтрүүлэх зэргээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим болгож хэрэгжүүлэх  уг ажлыг бодлогын түвшинд НМТГ хариуцан ажиллах юм

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.