Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч 60 тэрбумын хэргийг хаасан асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичиг илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна”, мөн хуулийн 8.2.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн холбогдох заалтуудын дагуу дээрх хоёр асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээгээд байгаа юм.

Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр арилжсан гэх “60 тэрбумын” хэргийг хаасанд ард иргэд илэрхий дургүйцэн тодорхой мэдээлэл шаардсаар байгаа болон Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар мөрдөн мөшгиж тагнан, гар утсыг нь чагнаж, бусадтай ярьсан яриаг нь бичлэг болгон улс төрийн зорилгоор олон нийтэд цацсан үйл ажиллагаа нь төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, иргэд, олон нийтийг айдаст автагдуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү УИХ-ын даргад явуулаад байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Ерөнхийлөгч 60 тэрбумын хэргийг хаасан асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичиг илгээлээ

  • Зочин says:

    Сайн мэдээ, Сайхан санаачилга байна аа…

  • ЗОЧИН says:

    МОНГОЛЧУУД ДАХИН ДАХИН ИТГЭЖ СОНГОСОН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨСӨӨ ЮУ ХҮСЭЭД БАЙГААГ ТЭР САЙН МЭДЭЖ БАЙГАА.МОД ТАРИХ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭХГЭХ МЭТ ААР ШААХАРХАН АЖИЛ ТҮҮНИЙ АЖИЛ БИШ БАЙХ. 60 ТЭРБУМЫН ХЭРЭГ БОЛОНБУСАД АСУУДЛААР АРД ТҮМЭН ИТГЭЛ ТАВИН ХҮЛЭЭСЭН. ШИНЭ ЗАСАГ СОНГОГДОХООСОО ӨМНӨ Л МИЕЭГИЙН ХОРОНД ХОРДООД ЭХЭЛСЭН. ХОЁР ДАХЬ ЭНХБАЯР БОЛОХ ГЭЖ МУЙХАРЛАН ЗҮТГЭСЭН ЭНЭ ЭРХЭМ ШИНЭ ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙГ ҮЛ ТООМСОРЛОНГЭДИЙЖ БАЙНА. ЭРХ МЭДЛИЙХЭЭ ХҮРЭЭНД ЗАНГАРАГТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ НИЙГЭМ МАСС ТЭР ЧИГЭЭРЭЭ Л ХҮЛЭЭЖ БАЙНА. ТА АЛДАА ХИЙСЭЭР Л БАЙНА. БУРМАА БААСАН МЭТИЙН ХҮМҮҮСТ ЮУНДАА ТЭГТЛЭЭ ИТГЭНЭ ВЭ? ТЭД НИЙГЭМД ТАНИГДСАНБАЙДАГ Л НЭГ ХҮМҮҮС.