Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ургац хураалт нойтон цас орсны улмаас түр саатаад байна

Энэ сарын 7-8-ны өдрүүдэд Дархан-Уул, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад нойтон цас орсны улмаас 3-10 см-ын цасан бүрхүүл үүсэж хураалтын ажил түр саатаад байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

2017 оны ургацын урьдчилсан балансаар:

288.0 мянган га-гаас 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай,

11.2 мянган га-гаас 102.3 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 75.7 мянган тонн хүнсний ногоо,

46.5 мянган га-гаас 23.6 мянган тонн  тосны ургамал,

43.5 мянган га-гаас 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон.

Наймдугаар сарын 10-наас хойш тариалангийн бүс нутгаар үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас таримлын болц нялхарч соёолон, хураалтын ажилд хүндрэл учруулж байгаа  ч цаг агаарын төлөв, ургацын болцтой уялдуулан хураах технологийг уян хатан сонгож ургац хураалтын ажлыг эрчимжүүлж байна.

Аравдугаар сарын 08-ны байдлаар 28.8 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 241.1 мянган га-гаас 204.4 мянган тонн үр тариа, 10.7 мянган га-гаас 100.0 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 71.6 мянган тонн хүнсний ногоо, 26.1 мянган га-гаас 31.1 мянган тонн тэжээлийн ургамал, 16.2 мянган га-гаас 8.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай явагдаж байна. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы 31.9 мянган га, төмс, хүнсний ногооны 1.2  мянган га, нийтдээ  33.1   мянган га талбайн ургац хураагдаагүй байна.

mail Үр тарианы таримлын хураалт Сүхбаатар аймагт 49.8 хувь, Дорнод аймагт  74 хувь,  Өвөрхангай аймагт 75.7 хувь, Дархан-Уул аймагт 84.0 хувь, Хэнтий аймагт 94.5 хувь, Төв аймагт  91.1 хувь,  Булган аймагт 96.2 хувь, Сэлэнгэ аймагт 86.6 хувьтай явагдаж,  бусад аймгуудад хураалтын ажил дууссан дүнтэй байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.