Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Чингисийн хүүхдүүд” кино Оскарт өрсөлдөхөөр боллоо

Монголын кино урлагт түүхэн хуудас нээж “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино Академийн дээд шагнал 90 дэх удаагийн Оскарт анх удаагаа Монгол Улсын нэр дор “Гадаад хэл дээрх” кино номинацид албан ёсоор өрсөлдөх эрхээ авчээ. Энэ талаар кино багийн төлөөлөл хэвлэлд маргааш буюу аравдугаар сарын 10-нд мэдээлэл хийнэ. 

Америк, Турк, Хятадын уран бүтээлчдийн баг хамтарсан уг киноны пост продакшныг АНУ-д хийж, хоёрдугаар сарын 23-нд “Warner bros” кино компанийн дэлгэцнээ анх гаргасан юм. Энэ нь Монголын кино урлаг дахь түүхэн үйл явдал юм.

Монгол фильм группийн Лос-Анжелос салбарын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 2016 онд Архангай аймгийн Цэнхэр суманд хийсэн уг киноны найруулагчаар Д.Золбаяр, продюсераар Д.Ангараг, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, зохиолчоор Ч.Ганзориг, Г.Буянцогт нар ажиллажээ.

Киноны дүрүүдэд Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Р.Анхням, Британни Бэлт нар тоглосон байна. АНУ-д гарах зөвшөөрлөө авахдаа маш хатуу шалгууртайгаар олгодог насны ангилал болох General Audiences буюу “Бүх насны үзэгчдэд” гэсэн ангилалд багтаж чадсан байна. Энэ тухай продюсер, ерөнхий зураглаач, Д.Ангараг өөрийн цахим хуудсандаа нийтлэхдээ “АНУ-д насны ангилал авна гэдэг киночдод маш чухал. G ангилалд багтахын тулд олон хяналтаар орж шалгагддаг. Гэр бүлийн, хүүхдийн кинонууд ч багтаж чаддаггүй юм. Монгол кино маань энэ давааг давж чадлаа. G ангилалд багтсанаар бидэнд бүх насны хүмүүс, дэлхий тэр чигээрээ нээлттэй байна” хэмээн онцолжээ.

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Чингисийн хүүхдүүд” кино Оскарт өрсөлдөхөөр боллоо

  • Зочин says:

    Архангай аймгийн Цэнхэр сумын цэнхэрийн голд зургийг нь авчээ. Суврга хайрхан тахилгын толгойн тэр хавиар ч зураг авсан бололтой юм.