Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: “Экспо Монголиа-2017” үзэсгэлэн яармагийн талаар мэдээлнэ

10 дугаар сарын 09-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 282 дахь өдөр бөгөөд он дуусахад 83 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 0 хэмийн дулаан бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орох гэнэ.
  3. Билгийн тооллын 19, найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2464.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.30, юань 371.30, вон 2.15 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. “Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал Блю скай зочид буудлын 3 давхар Кристал танхимд 09.00 цагт эхэлнэ. 
  2. Монголын бизнесийн салбарынхныг гадаадын хөрөнгө оруулагч, түншүүдтэй холбодог “Экспо Монголиа-2017” олон улсын бага хурал, үзэсгэлэн яармагийн талаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагт Сүхбаатарын талбайн баруун талд орших Бодь Цамхагийн 302 тоотод болно.
  3. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Ойн сан газрыг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлийн Ойн тухай хуулиар олгогдсон эрх зөрчигдөж, менежмент төлөвлөгөө хэрэгжих боломжгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Дэлхийн шуудангийн өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр БНСУ-д Солонгос хэлний цагаан толгойн өдөр тохиож байгаа аж.
  3. 1962 оны энэ өдөр сүмогийн 62 дахь ёкозүна Оонокүни Ясүши мэндэлжээ.
  4. 1962 онд Уганда Их Британиас салан тусгаарлаж, тусгаар  тогтнолоо зарлан тунхаглажээ.
  5. 1981 онд Франц улсад цаазаар авах ялыг албан ёсоор халжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.