Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын шоронд хоригдож буй пакистан эрийн эрх зөрчигдөөгүй

Австралийн www.perthnow.com.au цахим хуудсанд бусдын эд хөрөнгийг залилан мэхэл­сэн хэрэгт холбогдон Хан-Уул дүүргийн шүү­хээс 11 жил хорих ял шийтгүүлсэн Мохамед Ибрагим Мунши гэх хүний тухай мэдээлэл цацагджээ. Их Британи, Австралийн иргэншил­тэй энэ хүн чухам ямар хэрэгт шийтгүүлэв гэд­гийг бид эхэлж сурвалжилсан юм. Пакистанд 1960 онд төрсөн, геологич-уул уурхайн инженер мэргэжилтэй энэ эр манай улсад уул уурхайн бизнес эрхлэхээр ирсэн гэнэ. Ингээд “Гобикоал энд Энержи”, “Зараяа холдингс” ХХК-ийн захирлаар ажилладаг, дээрх компаниуд Мон­гол Улсад уул уурхайн чиглэлийн маш том тө­сөл хэрэгжүүлж байгаа, оруулсан хөрөнгөө хэд дахин өндөр ашигтайгаар эргүүлэн авах боломжтой гэж хүмүүст итгүүлж, хөрөнгө оруулсны хариуд ТУЗ-д нэг суудал өгч, Их Бри­танийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Гобикоал энд Энержи”, “Зараяа холдингс”, “Бумбат консолидетэд лимитед” компанийн бүх л асууд­лыг шийдвэрлэхэд санал өгч, хамтдаа удирдах болно гэж хэлж итгүүлж байж.

Улмаар “Моннис интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Чу­луунбаатараас 25.500.000 ам.доллар буюу 31.6 тэрбум гаруй төгрөг залилан мэхэлж авсан хэрэгт холбогдсон юм байна. Тэрбээр шүүх хурлын үеэр мэдүүлэгтээ “Энэ хэргийг Монголд шийдвэрлэх боломжгүй, хэргийн харьяалал зөрчсөн. Б.Чулуунбаатар­тай тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Бат­болд танилцуулсан. Монголд буй авлига, га­даад иргэдийн хөрөнгийг булааж авах гэсэн оролдлого танай улсыг цааш нь хөгжүүлэхгүй байгаа юм” хэмээн мэдүүлжээ. Харин “Моннис интернэшнл” компанийн захирал Б.Чулуун­баатар “Би 25.500.000 ам.доллароо бизнес ярьж М.И.Муншид итгэж зээлсэн. Гэвч биднээс мөнгө авмагцаа эргэж холбогдохоо больсон. Тэрбээр анх бидэнд ярихдаа “Гоби коал энд Энержи” компанийн нэр дээр бүртгэлтэй Баян­хонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байх Хотгорын, Говь-Алтайн Чандмань суманд байх Зээгтийн ордыг сайжруулсан, коксжих нүүрснийх гэсэн боловч коксжих нүүрс биш гэдэг нь тогтоогдсон” гэж мэдүүлсэн аж.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Мохаммед Ибрагим Муншид холбогдох хэргийг өнгөрсөн долдугаар сард хэлэлцээд “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд зааснаар 11 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд эхнэр хүүхэд нь Австралийн дээрх цахим хуудсанд хандаж, “Хорих ангид хүний эрх зөрчиж байна. Удаан хугацааны турш усанд оруулдаггүй, өвлийн улирал болж, даарч, амь нас нь хутганы ирэн дээр байгаа, Монголд хөрөнгө оруулагчдыг яллаж байна” гэх мэтээр өгүүлэл нийтлүүл­жээ.

Монгол хүнийг залилан мэхэлсэн хэрэгт ял шийтгүүлсэн гадаадын иргэний эрх үнэхээр зөрчигдсөн, эсэхийг ХЭҮК, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхнаас тод­руулсан юм. Прокурорын байгууллагын албаны хүн “Мохамед Ибрагим Мунши гэдэг хүн, түүний өмгөөлөгч, ар гэрийнхнээс эрх нь зөрчигдөж байгаа талаар манайд нэг ч гомдол, мэдээлэл ирүүлээгүй. Түүний саатуулагдаж буй цагдан хорих 461 дүгээр ангид байнга прокурор ажил­лаж, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэр­гийлж ажилладаг. Тус хорих ангийн дүрэм жур­мын дагуу монгол хүмүүсийн л адил эрх эдэлж байгаа” гэсэн юм. ШШШЕГ-ынхнаас дээрх мэ­дээллийн талаар тодруулахад “М.И.Муншид холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүү­гийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 11 жилийн хорих ял оноож, хаалттай дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдсэн юм. Тэрбээр одоо Цагдан хорих 461 дүгээр хаалт­тай ангид хоригдож байгаа, шийтгэх тог­тоолыг эсэргүүцэн давж заалдах шатны шүү­хэд хандсан. Тус Цагдан хорих ангийн орчин нөхцөл нь олон улсын жишиг, стандартад нийцсэн бөгөөд түүнийг хоригдож байх ху­гацаанд хууль, журмын дагуу холбогдох эрхийг нь хангаж байна” гэсэн юм. “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла нар 35 тэрбум төгрөгийг Монгол Улсад төлөх, та­ван жил хорих ял шийтгүүлснийхээ дараа мөн л олон улсын хэвлэлд хандаж байсан түүхтэй. Монголын нэр хүнд дэлхий дахинд уналаа гэ­сэн шалтгаар дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж тэдэнд уучлал үзүүлсэн билээ. Мохамед Ибрагим Мунши тэдэнтэй адил арга мэх хэ­рэглэж, ялаас мултрах, Австрали руу гарах гэж байхыг ч үгүйсгэхгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Монголын шоронд хоригдож буй пакистан эрийн эрх зөрчигдөөгүй

  • Зочин says:

    Шал утгагүй юм. Чука ер нь хүввв

  • Зочин says:

    Шал утгагүй вЧука хүн хулхидна уу гэхээс хулхидуулах нөхөр үү? Ниссаны лааз мэт машинудаа цагдаа прокурорын байгууллагуудаар шахаж дөнгөсөн зайтай эр тэндхийн удирдлагуудыг кармаандаа оруулсан болоод л шахаагаа хийсэн байлгүй дээ. Энэ гадаад мэт хөөрхий ар талгүй хүмүүсийг өлүүхэн дөнгөхөө мэдэх арга ухаантай хүн дээ. Буруу гараар олсон мөнгөө алдаж дээ нэг бол. Монголын нэр хүндийг унагаж өгч байна даа!

  • иргэн says:

    захиалга авч хэт нэг талыг барьсан мэдээлэл цацдаг хэвлэлийнхэн та нарт итгэлээ юу. Бас насаараа бизнес хийсэн, айхтар, зальтай, аргатай гэдгээрээ алдаршсан Моннисийнхон тийм амархан залилуулаа юу.