Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мансууруулах бодис борлуулж байсан гадаадын иргэнийг баривчиллаа

Нидерландын иргэн Вандер Харст Фридтжоф, эхнэр болох Монгол Улсын иргэн Г-тэйгээ хамтран мансууруулах бодис борлуулж байгаад ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригджээ. Вандэр Харст Фридтжофыг олон удаагийн үйлдлээр шуудангаар дамжуулан Нидерландаас ЛСД хэмээх мансууруулах бодисыг Монгол Улсад оруулж ирээд, борлуулж байсныг холбогдох албаныхан тогтоожээ. Үүнийг нотлох ЛСД болон каннабисын төрлийн мансууруулах үйлчилгээтэй ургамлыг эд мөрийн баримтаар хураан авсан гэнэ. Тэднээс гадна Монгол Улсын долоон иргэнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид саатуулаад буй аж.

Дашрамд дурдахад, ЛСД нь 1988 онд илэрч, бүртгэгдсэн бөгөөд хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчинг нь суллуулан, хөлөргөж, сэтгэл санааны гүн хямралд оруулдаг гэнэ. Мөн тунг нь хэтрүүлэн хэрэглэвэл үхэлд хүргэх аюултай. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.