Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр Монгол Улсад албан ёсны ажлын айлчлал хийж буй Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ)-ын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан Тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссинова-г хүлээн авч уулзан хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр хатагтай Мадина Ярбуссинова хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд цагдаагийн байгуулагын үүрэг оролцоо чухал болохыг цохон тэмдэглээд Монгол Улсын ЦЕГ болон ЕАБХАБ хамтран 2017 оны аравдугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй цагдаагийн байгууллагын алба хаагчдад зориулсан “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэлийн сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэ төрлийн хамтарсан сургалтыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.