Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Дашдоржийг “Хоёр дахь 60 тэрбумын эзэн”-ээр нэрийдлээ

“Монгол тамхи Со” компанийн хувь эзэмшигч Ц.Дашдоржийг 60 тэрбумын татвараас зайлсхийсэн хэргийг АТГ-аар шалгуулахаар албан бичиг хүргүүлж буй талаар өнөөдөр “Үндэсний аюулгүй байдал” судалгааны төвийн тэргүүн Д.Төмөрбаатар мэдээлэл хийв.

Энэ оны дөрөвдүгээр сард гарсан УИХ-ын 27 дугаар тогтоолд тамхины гаалийн онцгой албан татварыг 30 хувиар тогтоосон. Гэтэл  “Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн асан хүн өөрийн эзэмшилд байдаг тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлжээ.  Өөрөөр хэлбэл, “Монгол тамхи Со” компани үндэсний үйлдвэрлэгч гэх нэрийдлээр 5 хувийн татвар төлж байгаа юм.

Д.Төмөрбаатар “Угтаа Монгол Улсад тамхины ургамал тариалдаггүй. Бүх түүхий эдийг гаднаас импортолдог. Мөн тус компанийн 70 хувийг БНХАУ-ын хоёр компани давхар эзэмшдэг. Тиймээс энэ компани үндэсний үйлдвэрлэгч биш. Монгол Улсад 600 мянган хүн тамхи татдаг гэсэн судалгаа бий. Үүнээс 45 хувь нь “Монгол тамхи Со” компанийн таван төрлийн тамхийг хэрэглэж байгаа юм. Ингэснээр энэ компани жилд 291 тэрбум төгрөгийн орлого олдог. Үүнээс 30 хувийн татварт  тооцвол ойролцоогоор 60 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой. Тиймээс манай байгууллага Ц.Дашдоржийг “Хоёр дахь 60 тэрбумын эзэн” хэмээн нэрийдэж байгаа юм. Түүнчлэн Ц.Дашдорж Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн сайдаар ажиллаж байхдаа өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлогоо 192 сая төгрөг гэж худал бөглөж, хууль зөрчсөн.Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ-т энэ асуудлыг нарийвчлан шалгуулахаар албан бичиг хүргүүлж байна” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Ц.Дашдоржийг “Хоёр дахь 60 тэрбумын эзэн”-ээр нэрийдлээ

  • Зочин says:

    Хийх юмаа олж ядсан новш монголоор дүүрэн болжээ, тамхи ч гэсэн хүний хэрэглээ. Нохой хийх юмаа олж ядахдаа алаа. До