Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тархины саажилттай хүүхдүүдэд үзүүлж буй сэргээн заслын тусламж үйлчилгээг хөгжүүлнэ

Дэлхийн тархины саажилтын эсрэг өдрийг тохиолдуулан “Би энд байна…. Бид энд байна” сэдэвт өдөрлөг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон зохион байгуулахаар болжээ .Тодруулбал, энэ жил дэлхийн тархины саажилтын өдрийг “Би энд байна…. Бид энд байна” гэсэн уриан дор хэрэгжихээр болсон бөгөөд энэхүү өдрөөр Чингэлтэй дүүрэгт тархины саажилттай хүүхдүүдэд үзүүлж буй сэргээн заслын тусламж үйлчилгээг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Тус өдөрлөгийн зорилго нь тархины саажилттай хүүхдүүдэд үзүүлэх сэргээн заслын тусламж үйлчилгээний талаар товч мэдээлэл хийж, дүүргийн ЗДТГ-аас 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, ХБХ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ОУ-ын болон ТББ-ын туршлага, Сэргээн заслын тусламж үйлчилгээнд шинээр хэрэглэхээр төлөвлөж буй хөдөлгөөн заслын эрчимт эмчилгээний эмийн бус арга технологиос танилцуулахад оршино. 

Дашрамд сануулахад, өнөөдөр дэлхий дахинд 17 сая хүүхэд, насанд хүрэгчид тархины саажилттай оноштой байгаа бөгөөд тал хувь нь хүнд хэлбэрийн, эдгэшгүй өвчтэй байна. АНУ-ын судлаачдын таамаглалаар ойрын 10 жилд энэ тоо 2 саяар нэмэгдэх төлөвтэй гэж үздэг. Тиймээс 2012 оноос АНУ, Австрали улсад жил бүрийн аравдугаар сарын 6-ны өдрийг дэлхий даяараа Тархины саажилтад анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж ирсэн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.