Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.Цогцэцэгийг дахин Эрүүл мэндийн сайдаар ажиллуулахыг хүслээ

Эмч нарын төлөөлөл хоёр дахь шаардлагаа өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргэхээр боллоо.

Өчигдөр буюу аравдугаар сарын 4-ний УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг батлах үеэр эмч, багш нарын цалинг нэмэхгүй гэж тэрбээр мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос эсэргүүцлийн тайван жагсаал өчигдөр зохион байгуулсан. Тус жагсаалд 200 орчим эмч оролцсон. 

Тэгвэл өнөөдөр тус шаардлагад МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Эрүүл мэндийн салбарын мэргэжлийн боловсон хүчнээр удирдуулах, өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэн, сайн ажилласан мэргэжлийн сайд А.Цогцэцэгийг улираан томилж дараагийн Засгийн газарт ажиллуулахыг хүсэж буйгаа илэрхийллээ. Уг шаардлагад 15 мянга гаруй эмч гарын үсгээ зуржээ. 

Мөн тэд эмч нарын тулгамдсан асуудал болох цалин, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагуудыг дурьдаж, Монгол иргэн бүрт хамааралтай эрүүл мэндийн салбарыг  улс төрөөс ангид байлгаж, онцгойлон анхааралдаа авч ажиллахыг хүссэн байна.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “А.Цогцэцэгийг дахин Эрүүл мэндийн сайдаар ажиллуулахыг хүслээ

  • Зочин says:

    Зөв ш дээ. Ламбаа мэтийн шог зураачаас аваад олон хүн энэ салбарыг балалсандаа. Энэ хүн чинь эмч биз дээ. Их зөв