Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Алтанхуягийн хамаатнуудыг яллагдагчаар татлаа

Олны анхаарал татсан, өндөр албан тушаалтнууд холбогдсон зарим хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ. Тухайлбал, ТОСК-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат, ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр, ЗТЯ-ны газрын дарга асан Р.Онон нарт холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлсэн байна.

ТОСК-ын захирал А.Гантулгын хувьд “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Д.Цэндтэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нэг тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд тус консорциум нь ямар ч ажил гүйцэтгээгүй гэдэг.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гаргаж, удаа дараа хахууль авсан хэмээн буруутгаж буй. Эдгээрээс гадна төрийн өндөр албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт М.Тулга нарын долоон хүнийг яллагдагчаар татах саналаа АТГ-ынхан прокурорт хүргүүлсэн аж.

НПГ-ын хяналтын прокурорууд хавтаст хэрэгтэй танилцаад дээрх долоон хүнийг яллагдагчаар татахаар болов. БСШУЯ, зарим дүүргийн Тамгын газраас зарласан 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер хууль бусаар явагдсан хэрэгт Засгийн газрын тэргүүн байсан Н.Алтанхуягийн садангийн уг долоон хүн холбогдсон бөгөөд Ерөнхий сайд асны үйлдлийг тусгаарласан гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.