Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боенг 737 онгоцны хэмжээтэй сүүлт од ирэх долоо хоногт дэлхийтэй ойр зөрнө

НАСА-гийн эрдэмтэд ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 12-нд 10-30 метрийн хэмжээтэй сүүлт од манай гаригтай 27 мянган мил буюу 43 мянган км-ын зайтай зөрнө гэж мэдэгдлээ. Сансрын энэ биетийг судлаачид “2012 TC4” хэмээн нэрлэсэн юм. Учир нь уг сүүлт одыг анх 2012 оны аравдугаар сард илрүүлсэн тул ийн нэр өгчээ. 

Эхэндээ эрдэмтэд энэ сүүлт од манай гариг ертөнцтэй “аюултай” ойрхон зөрж, багагүй хохирол учруулж магадгүй хэмээн сэжиглэж байв. Гэвч өнгөрсөн сард хийсэн дүгнэлтээр одон орон судлаачид уг сүүлт одыг манай дэлхийд аюулгүй зөрнө гэдэгт итгэлтэй байгаа аж.

Харин НАСА-гийн зүгээс энэ боломжийг ашиглаж, сүүлт одын мөргөлдөөнөөс хамгаалах зорилгоор бүтээсэн төхөөрөмжөө турших гэнэ.  Уг сүүлт одыг Боенг-737 онгоцны хэмжээтэй ижил гэж судлаачид үзэж байгаа юм. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Боенг 737 онгоцны хэмжээтэй сүүлт од ирэх долоо хоногт дэлхийтэй ойр зөрнө