Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төлбөрийн тэнцэл 215.4 сая ам.долларын ашигтай гарлаа

Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2017 оны эхний найман сарын байдлаар 215.4 сая ам.долларын ашигтай гарчээ. Өөрөөр хэлбэл, манай улсаас гарах валютын урсгалаас орох нь давсан гэсэн үг юм. Төлбөрийн тэнцэл ашигтай гарсан нь ам.долларын ханш цаашид сулрах, улсын гадаад валютын нөөц нэмэгдэх дохио болж байна. Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 328.7 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 44 хувиар буюу 260.6 сая ам.доллароор буурсан үзүүлэлт юм. Бараа ба үйлчилгээний дансны алдагдал 571.9 саяар багасаж, 360.5 сая ам.долларын ашигтай гарсан нь ийм өөрчлөлт авчирчээ.

Түүнчлэн санхүүгийн дансны тэнцэл 649.2 сая ам.долларын ашигтай гарав. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс цэвэр дүнгээр 643.2 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас авч байжээ. Тэгвэл эхний найман сарын байдлаар 649.2 сая ам.долларын санхүүжилт авч, зургаан саяар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Урсгал ба хөрөнгийн дансны алдагдал буурсан нь төлбөрийн тэнцэл ашигтай гарах нөхцөл бүрдүүллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.