Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АЭХ-ны шинэ тэргүүн мэдээлэл хийлээ

Энэ сарын 3,4-нд болсон ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулганаар сонгогдсон шинэ тэргүүн Ц. Оюунгэрэл, дэд тэргүүн З. Нарантуяа, Д. Нармандах нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Шинэ удирдлага эхний ээлжинд гүйцэтгэх зөвлөлийн 19 эмэгтэйг сонгож, Ардчилсан намын эмэгтэй улс төрчдийг дэмжих сан байгуулах ажлыг хийхээр төлөвлөсөнөө мэдэгдсэн.

Тэрээр “бодлогын хүрээнд жендерийн тэгш байдлыг батлуулж, холбооны үйл ажиллагаанд тактикийн өөрчлөлт хийх болно. Эрэгтэй улс төрчдөд найдсан байдлыг өөрчилж эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нэмэгдүүлнэ” гэв.

АЭХ-ны үйл ажиллагаа зөвхөн улс төрч эмэгтэйчүүд биш нийгмийн бүхий л хүрээг хамарсан өргөн цар хүрээтэй ажлуудыг зохион байгуулах юм байна. Хөдөө орон нутаг дахь эмэгтэйчүүдэд тэгш эрхтэй оролцоог бий болгох арга замын сургалт явуулах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.