Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ФОТО: С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

1990 оны ардчиллын алтан хараацайнуудын нэг, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд АН-ын удирдах албаны ажилтнууд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтэнүүд цэцэг өргөлөө. Монголын ардчилсан холбоог үүсгэн байгуулагч С.Зориг одоогоос 19 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт аймшигтай хэрцгийгээр амь насаа алдсан юм.

Жил бүр Монголын ард түмэн, төр засгийн удирдлага, ардчиллын зүтгэлтнүүд С.Зориг агсны төрсөн өдөр болон амь насаа алдсан өдрөөр нь түүнийг хүндэтгэн дурссаар 19 дэх жилээ үдэж байна. Харин энэ жилийн хувьд 10 дугаар сарын 2-ны өдөр нэгэн онцлогтой бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн гэм буруутнуудыг олж тогтоон, шүүхээс ял оноосон. Гэхдээ энэ гэмт этгээдүүдийг хэн захиалсан гэдэг нь бүрхэг хэвээр байна. Тиймээс ч гэмт буруутныг олж тогтоон, шүүхээс ял оноосон уг шийдвэрт ар гэрийнхэн нь болон олон нийт өнөөг хүртэл эргэлзсээр байгаа юм.

Дашрамд дуулгахад, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн үйл хэрэг,  гэгээн дүр төрхийг үүрд хүндэтгэн дурсаж 1999 онд уран барималч, зураач Б.Дэнзэнгийн эх загвараар хүрэл, бетоноор цутгасан хөшөөг Төв шуудангийн замын эсрэг талд байршуулсан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “ФОТО: С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ