Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Банкуудын ипотекийн зээлийн тайланг өнгөрсөн наймдугаар сарын байдлаар гаргаснаа Төвбанк мэдээлэв. Наймдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс найман хувиар илүү дүн болов. Энэ хугацаанд банкууд 827 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Тэгвэл ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү нь 12 хувь, хугацаа нь 17.6 жил байжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 95.3 хувь нь хэвийн, 2.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл буй аж.

Дээрх сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн 3.2 их наяд төгрөг нь Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөрөөр, 819.5 тэрбум нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 120.5 тэрбум төгрөг нь бусад эх үүсвэрээр олгосон зээл байжээ. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ наймдугаар сарын байдлаар 59.4 сая төгрөг байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.