Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Америкийг талцуулсан гэмт хэрэгтэн Ө.Жи Симпсон анхны ярилцлагаа таван сая “ногоон”-оор үнэлжээ

Америк хөлбөмбөгийн нэртэй тамирчин байсан Ө.Жи Симпсон хүн амины хэрэгт буруутгагдаж, 2008 онд АНУ-ын шүүхээс 33 жилийн ял авсан билээ. Энэ жил 70 настай Симпсон есөн жилийн дараа суллагдаж, Лас Вегас хотын шоронг орхих юм. Нэртэй хөлбөмбөгчин, залуудаа тухайн үеийн шаггүй жүжигчдийн тоонд орж, багагүй кинонд дүрээ мөнхөлсөн Симпсон хоёр хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж, улмаар дээрэм хийсэн, хүн хулгайлсан хэрэгт нь АНУ-ын шүүх ял оноосон юм. 

Түүнийг хуучин эхнэр Браун Симпсон, болон түүний найз залуу Роналд Голдманыг хөнөөсөн байж болзошгүй хэмээн үзэж байсан ч Симпсон үүнийг үгүйсгэдэг. Тэр ч бүү хэл амиа хорлох үйлдэл хийж байв. Эцэст нь энэ хэргийг эзэнгүй хэмээн хаасан ч 2008 онд дээрэм болон хүн хулгайлсан хэрэг сөхөгдсөний дараа түүнийг хуучин эхнэрээ алсан байж магадгүй хэмээн үзэж, шүүхээс 33 жилийн ял оноосон билээ. 

Ө.Жи Симпсоны хэрэг тухайн үедээ АНУ-д багагүй дуулиан дэгдээж байв. Өнгөт арьстнууд Симпсоныг арьс өнгөөр ялгаварлаж байна хэмээн үзэж, жагсаал цуглаан хийсэн удаатай. Тухайн үед олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар өнгөт арьстнуудын 69 хувь нь Симпсоныг хохирогч гэж үзэж байв. 

Эцсийн эцэст шүүх түүнийг буруутай гэж үзсэн. Шүүх экс эхнэр Николь Браун Симпсоны гэр бүлд нөхөн төлбөр болгож 25 сая ам.доллар, харин Роналд Голдманы гэр бүлд 8.5 сая “ногоон” олгохоор болж байв.

Харин ийм ээдрээтэй хэрэгт холбогдож, шоронд суусан Ө.Жи Симпсон шоронгоос суллагдаад телевизэд ярилцлага өгөх бол 3-5 сая ам.долларын ханштай байх гэнэ. Түүнтэй ярилцлага хийх хүсэлтэй байгаагаа NBC-гийн хөтлөгч Мэтт Лауэр, ABC телевизийн Меган Келли эсвэл Лестер Холт, CBS телевиз Робин Робертс эсвэл Майкл Страхан, нэрт хөтлөгч Опра Уинфрей 60 минут нэвтрүүлгээрээ оролцуулах хүсэлтэй байгаа юм. Гэхдээ Симпсон ямар ч үнээр ярилцлага өгсөн түүний орлого өөрт нь оногдохгүй. Дээрх хохирогчдын гэр бүлд зарцуулагдах тул улс шууд хурааж авах аж.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.