Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МИК компани 190.3 тэрбум төгрөгийн бонд арилжина

“Монголын ипотекийн корпорац”-ын тусгай зориулалтын “МИК актив арван гурав” компанид ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгожээ. МИК энэ удаад 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 1.9 сая ширхэг хувьцааг 30 жилийн хугацаатай гаргах юм байна. Ингэснээр тэднийх нийт 190.3 тэрбум төгрөгийн санхүүжилт татах нь.

Санхүүгийн зохицуулах хорооноос орон сууцны зээлийн багцын мэдээллийн үнэн зөв, эрсдэлгүй байдлыг хангах, ипотекийн болон хариуцлагын даатгалд хамруулах, хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллага дахь барьцааны бүртгэлд хамруулах гэх мэт хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг тогтмол танилцуулж байхыг МИК-ын гүйцэтгэх захирал Б.Гантулга, “МИК актив арван гурав” компанийн ТУЗ-ийн дарга Г.Оюунгэрэл нарт үүрэг болгожээ. Мөн тус компанид орон сууцны зээл багцлан худалдаж буй банкуудад тогтмол хяналт тавьж, тайлан мэдээ ирүүлж байхыг Монголбанкинд зөвлөсөн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.