Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бүсийн симпозиумыг Н.Алтанхуяг нээнэ

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДҮӨБ)-ын Ази, Номхон далайн бүсийн “Зохиогчийн эрх ба Хамаарах эрхийн хамтын удирдлага” сэдэвт симпозиум энэ сарын 7-8–нд Улаанбаатар хотод болно. Симпозиумыг ДОӨБ, Япон улсын Зохиогчийн эрхийн газар болон Монгол Улсын Оюуны өмчийн газар хамтран зохион байгуулах юм.

Түүнд Вьетнам, Малайз, Непал, Лаос, Камбож, Индонези, Хятад, Фижи, Шри Ланка, Энэтхэг зэрэг 17 орны 40 шахам төлөөлөгч оролцоно.

Симпозиумыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нээж, Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, Япон улсын Зохиогчийн эрхийн газрын дарга Масаюки Шибата, ДОӨБ-ын Зохиогчийн эрхийн Хөгжил болон Соёл урлагийн салбарын даргын үүрэг гүйцэтгэгч, хатагтай Гао Ханг нар үг хэлэх аж.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.