Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хю Хефнерийг Мэрилэн Монрогийн хажууд оршуулна

“Playboy” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хю Хефнер 91 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнийг Лос-Анжелес хотын Уэйствуд Мэморил парк-д оршуулах юм. “The Hollywood  Reporter”-ын мэдээлснээр Хефнерийг 1962 онд нас барсан нэрт жүжигчин Мэрилон Монрогийн хажууд оршуулах аж. Түүний сэтгүүлийн анхны дугаарын коверт М.Монрогийн зураг мөнхөрсөн. Нэгэн цагт намайг үхэхээр М.Монрогийн хажууд оршуулаарай хэмээн захиж байсан Х.Хефнер 1992 онд нэрт жүжигчнийг оршуулсан газрын хажууд 75 мянган “ногоон”-оор газар худалдаж авсан аж. 

Лос-Анжелесийн оршуулгын газарт нэрт хөгжимчин Рой Орбисон, зохиолч Труман Капот, зураач Дин Мартин нарын дэргэд Хю Хефнерийг оршуулна. 

Х.Хефнер 1926 оны дөрөвдүгээр сарын 9-нд Иллионис мужийн Чикаго хотод төрсөн. Тэрбээр дэлхийн хамгийн алдартай сэтгүүл болох “Playboy”-ыг 1953 оны арваннэгдүгээр сард анх гаргаж байв. М.Монрогийн зурагтай анхны сэтгүүл 50 мянган хувь зарагдаж, дараа жил нь гэхэд “Playboy” сэтгүүл 7 сая хувь зарагдсан билээ.

1926 онд төрсөн Норма Жин Мортенсон буюу олон нийтэд Мэрилэн Монро хэмээх тайзны нэрээрээ алдаршсан америк бүсгүй эм хэтрүүлэн ууж, амиа хорлох хүртлээ 200 сая ам.долларын орлоготой жүжигчин байв.

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Хю Хефнерийг Мэрилэн Монрогийн хажууд оршуулна