Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗУРХАЙ: Луу жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн байна

Есдүгээр сарын 30-ны бямба гариг. Билгийн тооллын 10. Шид барилдлагатай цагаан бич өдөр. Өглөө нар 06.50 минутанд мандан, орой 19.34 минутанд жаргана.

Уг өдөр луу жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр буян номын үйлд шамдах, тариа будаа тарих, арилжаа наймаа хийх, өглөг өгөх, цар хүрээ ихтэй бизнес эхлэх, албан тушаал дэвших, бүжиг наадам хийх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих, бурханд залбирах, сан тавиулах, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Шинэ хувцас эсгэх, өмсөх, чимэг зүүх, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал эрч хүч ихэснэ. Ам, мөр, бэлхүүстээ мэс бүү хүргэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.