Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кубын эмнэлгийн үйлчилгээний төвтэй эмч мэргэжилтэн солилцох анхны хэлэлцээр байгууллаа

Монголын Интермэд эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох, Кубын төрийн өмчит Эмнэлгийн  үйлчилгээний төвийн Ерөнхийлөгч хатагтай Миладис Оррака Кастияа нар Гавана хотноо байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав. Хэлэлцээрийн хүрээнд БНКУ-ын нарийн мэргэжлийн эмч нарыг Монголд ажиллуулж туршлага солилцох ажээ.

Хэлэлцээр байгуулах ёслолд хоёр талын төлөөлөгчдөөс гадна Монгол Улсаас БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр оролцож, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад түлхэц үзүүлж буй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсанд баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсэв. Уг хэлэлцээр нь хоёр орны эрүүл мэнд, анагаахын салбарт эмч мэргэжилтэн солилцох анхны хэлэлцээр гэдэг утгаараа ач холбогдолтой болохыг Элчин сайд онцлон тэмдэглэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.