Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хороололд нээлтээ хийж буй “Имарт Хороолол” дэлгүүрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл

БНСУ-ын алдарт “И-март” сүлжээ дэлгүүр Монголд албан ёсоор салбар дэлгүүрээ нээгээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Тодруулбал, “Скай хайпермаркет” ХХК-ийн “И-МАРТ” төсөл амжилттай хэрэгжиж 2016 оны долдугаар сард анхны дэлгүүрээ нээж байсан бол тун удахгүй 2 дах салбар “Имарт Хороолол”-ыг нээхэд бэлэн боллоо. Нээлтийн үйл ажиллагаа маргааш 2017 оны есдүгээр сарын 29-ний 10.00-11.00 цагийн хооронд болно. Нээлтийн арга хэмжээнд дуучин С.Гантогоо, морин хуурын чуулга, Хүүхдийн ордны найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.

  1. Тус дэлгүүр нь “Монгол хүн та 100 наслаг” гэсэн дотоод уриатай
  2. 3500 м2 талбайтай Монголын анхны бүрэн барааны хайпермаркет юм.
  3. Дэлгүүрийн хамт олон өдөр тутмын хэрэглээний барааг өдөр бүр шинэ байлгахыг зорилго болгон ажилладаг.
  4. ЧД, СХД-ийн хэрэглэгчидтэй илүү ойртох зорилгоор хүн амын нягтаршил ихтэй бүсийг сонгон авч хоёр дахь салбараа нээж буй.
  5. Тав тухтай үйлчлүүлэх 250 авто машины зогсоолтой
  6. Нээлтийн үеэр 300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг 80 хүртэлх хувийн хямдралтай үнээр худалдаална.
  7. Шинэ салбар нь 250 ажлын байрыг шинээр бий болгож байна.
  8. Нээлтийн урамшуулалдаа зориулж 100 мянган төгрөг буюу түүнээс дээш бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн тохиолдолд дугуйтай цүнх бэлэглэнэ.
  9. Бүх бараа бүтээгдэхүүнээ шинэ байлгах зорилгоор дэлхийн стандартад нийцсэн агуулах, хөргүүрээр 100 хувь хангагдсан.
  10. Халуун пицца, тахиа, амтат хоол, гэр ахуйн бараа, бэлэн хувцас, хамгийн олон төрлийн үйлчилгээтэй.
  11. Эхний 50.000 үйлчлүүлэгчид 20 мянган төгрөгөөс дээш худалдан авалтад Имарт эко тор бэлэглэнэ.

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Хороололд нээлтээ хийж буй “Имарт Хороолол” дэлгүүрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл

  • зочин says:

    Солонгосоос хог оруулж ирчихээд монголчуудад4-5 дахин үнийн нугалж зарж монголоо ядууруулж бгаа бодлого доо