Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дулааны төлбөрийг хэрэглээнээсээ хамаарч төлдөг болох нь

Улаанбаатар хотод яаралтай дулаалах шаардлагатай 1077 орон сууц байдаг гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт бий. Гэвч эдгээр барилгын дулаан алдагдлыг нарийвчлан тогтоосон судалгаа байдаггүй. Тэгвэл өнөө жилээс угсармал орон сууцны дулаан алдагдлыг хэмждэг болох нь. БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар хамтран иргэдийн зохистой хэрэглээг дэмжих зорилгоор дулаан алдагдлыг хэмжих төсөл хэрэгжүүлж, энэ онд Баянгол дүүрэг дэх орон сууцны гурван барилгад тоолуур суурилуулахаар болжээ.

Тоолуур хүчин чадлаасаа хамаараад 2.5-15 сая төгрөгийн үнэтэй бөгөөд нэг барилгад нэгийг л суурилуулах юм. Ингэснээр орон сууцанд ирж буй дулааныг хэмжиж, иргэд хэрэглээндээ тохирсон төлбөр төлдөг болох ач холбогдолтой гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Бид угсармал орон сууцнуудад эрчим хүчний аудит хийж байна. Дүгнэлт гарсны дараа тоолуураа суурилуулна. Айл, өрхүүд өдгөө талбайн хэмжээнээс хамаарч дулааны төлбөр төлдөг. Ийм тоолуур суурилуулбал хэрэглэсэн дулааныхаа мөнгийг төлдөг болох юм” гэв.

Дашрамд дурдахад, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх олон улсын хөтөлбөрт Улаанбаатар хот нэгдэн оржээ. Энэ хүрээнд гадаадын улсуудтай туршлага солилцож, 2018 онд дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн ажил хийх гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on “Дулааны төлбөрийг хэрэглээнээсээ хамаарч төлдөг болох нь

  • ХаХа says:

    Санаа нь зев боловч арга нь буруу. Эхлээд байрны дулаан алдагдлыг нь юунаас болж гэдгийг нь тогтоо.Уунийгээ зас. Дараа нь тоолуураа тавьж бизнесээ хий. Угсармал орон сууцнууд хавтангуудын завсраар алдагдах нь их. Уунийг Бат-Уул Новосибирскийнхэнтэй хамтарч хийх телевлегее ярьж байсан шиг санагдана. Инфра улаан туяа ашиглаад тодорхойлж болно. Кинонд гардаг шиг дулаан ялгаруулж байгааг дурангаар хардаг шиг. Технологи аль эврт дэлхийд нэвтэрсэн.

  • зочин says:

    зогсооыг өрөөний дулаантай адил тарифаар авдаг юм уу мэддэг нь хэлээч

  • НЭГ БАЙРАНД 1 ТООЛУУР ТАВИХААР АЙЛУУД КВАДРАТААРАА Л ТӨЛӨХ ЮМ БНА Ш ДЭЭ ГАНЦ ТООЛУУРЫГ ТЭГЭЭД ХЭН ГАДАА ХЭМЭЭС ХАМААРЧ БАГАСГАЖ ИХСГЭХ ВЭ? ХЭН Ч БАЙХГҮЙ. ТЭГЭХЭЭР ХУУЧНААРААЛ БАЙХ НЬ. ЗҮГЭЭР Л МӨНГӨ ЦОХИХ АЖИЛАГАА ЯВАГДАХ ЮМ БАЙНА

  • Aimguudad hiigeechee, tehgui bol huduu biznes yavahgui shuu

  • Зочин says:

    dulaanii tygeltiin darga nar aimaar bayn bdgiim bnleee

  • Энэ шинэ ажил биш ээ. Худлаа шоудахаа больж үз.Томоохон шинэ хорооллуудын байруудад дулааны тоолуурбайгаа шд. Тэрнйй оронд хуучны угсармал байруудыг дулаалах ажил хиймээр юм.

  • Зочин says:

    иргэдийн амьдралд дарамт үүсэх нь ойлгомжтойЦахилгааны үнийг яаж нэмлээ Иргэдийн амьдрал тааруу байхадаль болох дулаан цахилгааны үнийг бууруулах арга хэмжээ авах байтал эсрэгээрээ хандаж байна Бүх нийтийн баялагийг дангаараа залгиж байгаа компаниудын дулаан цахилгааны үнийг нэмбэл таарна