Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ФОТО: Шүүдэртэй, савдагтай “Намар”

Урчуудын эвлэлийн “Арт” галерейд зураач, урчуудын бүтээлийн “Намар” хамтарсан үзэсгэлэн нээгээд буй юм. Жил бүрийн өдийд уран зураг, урлагийн бүтээл сонирхогчдын анхаарлыг татаж байдаг уламжлалт үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ. Танхимын голд Венецийн биеннальд буугаар тогоруун цуваа дүрсэлж урласан “Би шувуу” бүтээлээрээ уригдсан зураач Ш.Чимэддоржийн төмрөөр туулай дүрслэн хийсэн шинэ бүтээл байна. Төмрийн хаягдал нийлүүлж “сарайжсэрийлгэн” урласан энэ зүйлийг харахад ур ухаан гээд байх юм үгүй мэт авч холдож нэг, ойртож нэг хармаар өвөрмөц. 

Зураач Т.Нурмаажав хүрэн шаргал өнгөөр ялгарах “Уртнамар” зурагтаа Монгол оронд намар өрнөдөг бүхийл үйл явдал, зан үйл, ёс заншлыг дээжлэн багтаажээ.  Зураач Б.Хонгорзулын “Тэнгэрийн шүүдэр” бүтээл бүлээн зөөлөн өнгөтэй бөгөөд цэцгийн дөрвөн дэлбээ тус бүрт булбарай үрс амгалан нойрсож буйг илтгэн зурсан нь энхрий ялдам. 

Франц-Монголын ардын зураач өргөмжлөлт,  Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсомын “Зураачдын хээрийн дадлага” зургийн өмнө үзэгчид зургаа авахуулах дуртай байв.  Хөрөг зургаар мэргэшсэн зураач Б.Насанцэнгэл “Намар” үзэсгэлэнд “Төвлөрөхүй”,  “Залбирахуй”, “Анирлахуй” бүтээлээ толилуулж байна. 

Зураач, урчуудын хамтарсан “Намар” үзэсгэлэн ирэхсарын 1 хүртэл үргэлжилнэ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.