Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц: 2020 онд MNB World суваг дэлхий даяар цацагдана

Монгол улсад телевизийн салбар үүсч, хөгжсөний 50 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдууд,  Английн BBC, Германы DW, Японы NHK болон БНХАУ, ОХУ, Украин, Туркийн радио, телевиз, Ази, Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны төлөөллүүд  гээд гадна дотны 200 гаруй төлөөлөгч чуулж “Олон нийтийн телевизийн чиг хандлага” форумыг Корпорейтд өнөөдөр  хэлэлцлээ .

Олон улсын форумын үеэр МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц үг хэлэхдээ

“Монголын Үндэсний Олон нийтийн телевиз ард түмнээ соён гэгээрүүлэх эрхэм үйлсийн эхлэлийг тавьснаас хойш 50 жил хэдийн болжээ. Өдөр бүр 17 цагийн турш үзэгчидтэйгээ хамт байдаг манай телевиз цар хүрээгээ тэлэн дэлхийн жишигт нийцэхээр ажиллаж байна.

mailҮүний тулд 2020 онд Монгол орноо сурталчилах МNB world төслийг хэрэгжүүлж, англи хэлээр дэлхий дахинд цацахаар төлөвлөж байна.  Мөн түүнчлэн олон улсын чанартай нэврүүлгүүдийг  зөвшөөрөл авч өөрийн телевизээр цацах тал дээр анхаарах болно.Яг үнэнийг хэлэхэд дэлхийн түвшинд контентоо солилцоход одоогоор  бидний техник технологи гологдож байгаа. Дижитал хувьсгал руу шилжихийн тулд ядаж HD болох шаардлагатай. Гэсэн ч би 50 жил телевизийн халуун тогоонд чанагдсан боловсон хүчнээрээ бахархдаг. Боловсон хүчин байхад техник технологийг шийдэж болох байх” гэв.

“BBC World News”-ийн ерөнхий редактор Иэйн Хаддоу:  

“Орчин үед сэтгүүлчид бидний ажлыг хэн дуртай нь хийх боломжтой гэдэг ойлголттой болжээ. Хүн бүр цахим сүлжээ ашиглан нийтлэх бололцоотой болсон байна. Арван хүн тутмын хоёр нь цаасан дээрээс мэдээлэл авдаг бол АНУ-ын хүн амын тавин хувь нь зөвхөн Facebook-с мэдээлэл авдаг.

Дэлхийн 16 хүн тутмын нэг нь BBC телевизийг үздэг бол бидний бэлтгэсэн  мэдээг гар утсаараа 100 сая хүн хүлээж авдаг.

Бид оршин тогтносоор байгаагийн шалтгаан бол үнэн бодит, найдвартай мэдээллээр  хангадаг гэсэн итгэлийг  үзэгчдээсээ хэдийн хүлээсэн явдал юм. Бид мэдээ бэлдэхдээ  дор хаяж хоёр эх сурвалжтай байдаг.   Тийм болохоор цахим ертөнц, Fасеbook хэдий хөгжсөн ч үзэгчдийн итгэх итгэлийг биднийхтэй харьцуулахын аргагүй” гэв.

Энэ үдэш телевизийн салбарын 50 жилийн түүхэнд мөнхөрсөн шилдгүүд “Алтан цамхаг” гардах ёслол болох бөгөөд уг ёслолыг МҮОНРТ-ийн дөрвөн үеийн төлөөлөл болсон нэвтрүүлэгчид хөтлөн явуулна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.