Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хичээл ороогүй ч багш нар 100 хувийн ирцтэй, сурагчид гадаа хичээлээ давтаж байв

Багш нарын ажил хаялт өнөөдөр дахин үргэлжиллээ.  Хоёр дахь удаагаа болж буй ажил хаялтад улсын хэмжээнд ЕБС-ийн  56 хувь нь нэгдсэн бол Чингэлтэй дүүрэгт 13-н сургуулиас ес нь ажил хаяжээ. Энэ мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 5 болон 23-р сургуулийг зорилоо.

Биднийг очиход хэсэг сурагчид 23-р сургуулийнхаа  яг урд талын Явуухулангийн цэцэрлэгт биеийн тамирын хичээл орж байна уу гэлтэй жагсаж байлаа. Багш нар ажил хаясан байхад хичээл хэн орж байгааг сонирхон очтол багш гэхээргүй биеэр жижиг (нэгэн сурагч) сүрхий том дуугаар үеийнхээ сурагчдыг командалж ангийнхан нь ч дуулгавартай жагсаж байна. Юу болж байгааг захад зогсох хүүхдээс тодруулахад “Багш нар дотор сууж байгаа. Гэхдээ бидэнд хичээл орохгүй гэсэн. Удахгүй сургуулийн жагсаалын парад болно, урлагийн үзлэг ч дөхөж байна. Бид өөрсдөө ч болтугай бэлтгэлээ хийе гэж бодсон юм” гэж тун ч хэрсүү хариуллаа.

 mail  Багш нар хичээл орохгүй гэсэн. Гэхдээ тэд дотор байгаа…

Сургууль руу ороход нээрэн л багш нар коридортоо яг л сурагчид шигээ жирийтэл суучихсан “бид ном журмын дагуу 100 хувийн ирцтэйгээр сууж байна” гэв. Энэхүү байдлыг Технологийн багш М.Чимгээ тайлбарлахдаа “Цалингаараа нийгэмд гадуурхагдсан ажилчдын  байгаа байдал ийм л байна даа. Улсдаа 28 жил ажиллалаа. Гэсэн ч цалин хөлс дутмагаасаа болоод зуны амралтаараа гадаадад хар ажил хийх гутамшигтай санагдах юм. Уг нь бид чинь дээд боловсролтой, улс орныхоо ирээдүй болсон хүүхдүүдэд боловсрол олгодог хүмүүс шүү дээ” хэмээн санаа алдан суув.

 mail Хүүхдийг чиглүүлэгч эрхэм хүндтэй багш атлаа өөрсдөө томчуудын аяыг харах хүүхэд шиг байдалтай сууж байна.

Ажил хаялтад нэгдсэн дараагийн сургууль Тавдугаар сургууль

Сургуулийн багш ажилчдын төлөөлөл технологийн багш Н.Энхбат: Бид өнөөдөр хоёр өдрийн цалингаа золиослон ажлын байрандаа сууж байна. Багш нарын амьжиргааг дээшлүүлэхийн тулд биднээс гарах ёстой золиос гэж бодож байна. Ихэнх багш нар 537.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Арван жил ажилласан багшийн цалин анх орж байгаа багшийн цалингийн зөрүү 4000 төгрөг байдгийг мэдэхгүй хэрнээ гадуур 600-800 мянган төгрөгөөр  цалинждаг гэх ташаа мэдээлэл байх юм. Миний хувьд дөрвөн хүүхэдтэй. Жил дараалан оюутан болж байгаа эдгээр хүүхдийн төлбөрийг төлөх болоход үнэхээр ажилдаа гутрахад хүрдэг. Өрхийн тэргүүн хүн энэ зэргийн ачаа үүрч чадахгүй гэж хэлэгдэх дээрээ тулаад байна” хэмээн хоолой нь зангиран өгүүлж байлаа.

Хүн бүрт хүндлэл хүлээсэн багш байдаг л болов уу? Монголчууд бид ном, багш хоёрыг бүхнээс эрхэмлэн дээдэлдэг уламжлалтай хэрнээ өнөөдөр ийм нэг өрөвдөлтэй дүр зургийг бэлээхэн харах болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 thoughts on “Хичээл ороогүй ч багш нар 100 хувийн ирцтэй, сурагчид гадаа хичээлээ давтаж байв

  • Тийм шуу. Бид чинь ном, багш хоер оо орой дээрээ залдаг ард тумэн байсан. Одоо харал даа. Багш нар маань ийм байхад мянган хегжил хетелбер дэвшил яриад яах юм.

  • зочин says:

    гадаа хүйтэн байхад өөрсдөө дотор суугаад хүүхдүүд гадаа байна даа

  • Зочин says:

    Багш нарыг дэмжиж байна. МУ 27 жил багш нараа хаясан, цалингийн нэмэгдэлд очих естой байсан мөнгийг тэр оффшортоо нуугаа биздээ. Тэсрэх цаг нь болсоон. Амжилт хүсье!

  • Зочин says:

    Хамгийн муу багш нар монголдбайдаг

  • hezuu says:

    unende hezuu l bn .bagsh ch geltgui niigmeere tsalin muu bn

  • Зочин says:

    batsetseg “bi 578000” tugrugiin tsalintai geed etseg ehiin hural deer heden jil yarilaa shd. terniigee etseg ehchuuded helehee bolimoor yumoo, avilga neheed bgaamuu haashain

  • toriin svld says:

    Багш дор мөргөмү

  • toriin svld says:

    Ном дор мөргөмү

  • Zochin says:

    Gants bagsh nar bish niigem dayaraa l ingej amidarch bn. Ajilaasaa choloo avaad solongosruu 3 saraar yvj bgaa hvn mongolin orh bvrt l bn

  • зочин says:

    багш ч гэлтгүй эмч цагдаагийн цалин ийм л байгаа шдээ. дээр нь эмч цагдаа ажил хаявал таарна.эмч цагдаа нар тангараг өргөсөн гээд ажил хаяуулахгүй л байх л даа. цагдаа нар бол бүүр хэдэн цагаар ч ажилласан илүү цагийн мөнгө ерөөсөө өгдөггүй ш дээ.

  • Mongoliin odoogiin ediin zasagt nemeh bolomj bhgui. Nembel baraanii une dagaj usuud, tugrug tsaas bolno. Hyper-inflation bolj, Mongol dampuurah bolno. Uunees garah ur dagavariig davj garah chadvar mongold baihgui. Tegseer baigaad suuldee Venezuela, Zimbabe shig talhaa heden saya T-r avch ideh yum bna l daa.

  • нэргүй says:

    хавтгайруулан олгох нь буруу жил болгон л багш нар цалингаа нэмүүлж байгаа биздэ. Яг чадвартай багш нар л цалингаа нэмүүл нь биз. Бас чадваргүй багш нар их шүү дээ.

  • Zochin says:

    Хамгийн муу сурагч багш болдог гэдгийг анхаарах хэрэгтэй

  • odko says:

    Bagsh nariin tsaling nemeh ni zuv zuv. Yalanguya tsetserleg, baga angiin bagsh nariin tsaling nemeh heregtei. Tednii neg udriin ajliin achaalal uneheer hund baidag um bilee. Uursdiinhuu ger dotorhi amidraltaigaa zuirluuleed uzeerei. 1 huuhed neg udur harah gej etseg ehchuud yaj baina tegehed bagsh nar olon huuhdiig harah gej yaj baina. Bodoh l heregtei. Tegeed ch bidnii ur huuhduudiin suuri humuujliig ted l olgoj baina sh dee.