Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Швейцарьт агаар худалдаж эхлэв

Швейцарийн “Swiss Alpine air” компани Альпын нурууны агаарыг савлан, худалдаж эхлэв. Долоон литр буюу 120 удаа амьсгалах агаар шахсан савыг нэг, гурав, эсвэл 12 ширхгээр нь худалдан авахыг тус компанийн цахим хуудсанд санал болгосон байна. Сав бүр масктай байх ба нэгжийн үнэ нь 47 ам.доллар байх аж.

Үүний гол хэрэглэгч нь агаарын бохирдол хамгийн өндөрт тооцогддог Хятадын оршин суугчид байна хэмээн уг цахим хуудсанд хөрөнгө оруулагчдад зориулан тэмдэглэжээ.

Зөвлөлтийн зөгнөлт зохиолт Александр Беляев 1929 онд “Агаар худалдагч” романаа хэвлэсэн. Худалдаачин Якут дахь нууц үйлдвэртээ агаар “савлаж” байгаад, дэлхийд хүчилтөрөгч дутагдаад эхлэхээр худалддаг болсон тухай түүнд өгүүлдэг юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.