Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

1000 гаруй албан хаагч эргүүлд гарна

     Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 27-ныг хүртэл тав хоногийн хугацаатай “Эргүүлийн ажлыг эрчимжүүүлье” арга хэмжээг зохион явуулж байна. Энэ ажилд дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, дотоодын цэрэг, эрэлч нохойн алба, нийслэлийн Цагдаагийн газрын хэв журмын хэлтэс, Хөдөлгөөнт эргүүлийн газрын нийт 1000 гаруй алба хаагч оролцож байгаа аж. Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газраас зохион явуулж байгаа уг ажлын зорилго нь нийслэлд гарч байгаа дээрэм, булаалт, танхайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулах, урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг дээшлүүлэх гэнэ. Мөн дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, хөдөлгөөнт болон явган эргүүлийн хамтын ажиллагаанд ахиц гарах ач холбогдолтой хэмээн тэд үзэж байна.
С.ЗАЯА
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.