Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

100 жилийн түүхтэй “Тоска” дуурь

Дуурь бүжгийн эрдмийн театр зургадугаар сарын эхний үзвэрээ “Тоска” дууриар эхлүүлэх гэж байна. Ж.Пуччинигийн зохиосон алдартай энэ дуурь манай тайзнаа анх 1981 онд тавигджээ. Дараа нь 1996 онд шинэчилж, өдгөө урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар тоглож буй. Авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хартай гэнэн Тоска, түүний найз залуу шударга, эрэлхэг Кварадосси нарын хайр дурлалын эмгэнэлт хувь заяа, хүний амьдралын эрээн бараан, шударга бус нийгмийн тухай өгүүлэх энэ дуурь 100 гаруй жилийн түүхтэй. “Тоска” дуурьт болж буй үйл явдал, дүрүүд нь аль ч нийгмийн үед байдаг ба энэ нь урлагийн хэлээр хүмүүст сайхан муухай, сайн муу, бахдах жигшихийн дохиолол өгч байдгаараа мөнхийн шинж чанартай байдаг” хэмээн урлаг судлаачид үнэлдэг аж. Ирэх бямба гаригт тайзнаа амилах “Тоска” дуурьт ардын жүжигчин Б.Жавзандулам, гавьяат жүжигчин А.Дашпэлжээ нар гоцлох юм байна.


Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.