Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

100 ЖИЛИЙН ТЭРТЭЭД ОЧИЖ, ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛД “ОРОЛЦООРОЙ”

Монголын үндэсний музей, Архивын ерөнхий газарт хадгалагдаж буй түүхэн чухал баримт бичиг болон нандин эд зүйлсийг сорчлон олны хүртээл болгож буй нэгэн үзэсгэлэн өчигдэр нээлтээ хийлээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан толилуулж байгаа энэхүү үзэсгэлэнд үзэж харах зүйл их байна.

Тухайлбал, 1911 оны Монгол Улсын төрийн сүлд далбаа, хаан болон яамдын тамганы дардас, туг, Монгол Улсаас батлан гаргасан хууль дүрэм, гадаад, дотоод харилцааны баримт бичгүүд, VIII Богд гэгээнтний эдэлж, хэрэглэж байсан хэрэгсэл, хувьсгалд чармайн зүтгэсэн түүхэн гавьяат хүмүүс болон монгол хүний аж төрөл, зан үйл, ахуй байдал, соёл уламжлалын бодит тусгал болсон эд өлгийн зүйл гээд 185 орчим үзмэрийг дэлгэжээ.

Үзэсгэлэн ирэх оны хоёрдугаар сарын 29 хүртэл үргэлжлэх юм байна.

Э.ХАНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.