Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“10+10” Үндэсний хэлэлцүүлэг

2010 оны дөрөвдүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн "10+10" Үндэсний хэлэлцүүлэг Монгол орон даяар хэрэгжин эхлэх гэж байна. Энэхүү төсөл нь Ардчилсан намаас анх удаа нийгэмд хандан хэрэгжүүлж буй нээлттэй төслийн уралдаанаас шалгаран гарсан шилдэг төсөл юм. Уг төслийн гол зорилго нь Монгол улсад өнгөрсөн 20 жилд ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн шилдэг 10 ололт амжилт, ирэх 20 жилд авч хэрэгжүүлэх хөгжпийн 10 санаачлагыг тодруулах явдал гэлээ.
"10+10" Үндэсний хэлэлцүүлгийн нэрийн тайлбарын хувьд өнгөрсөн 20 жилд Монголын ард түмэний хувьд үнэт 10 ололт амжилт юу байв цаашдын 20 жилд хэрэгжүүлэх 10 санал санаачлага юу байх ёстой вэ? гэсэн утгийн агуулж өгөгдсөн нэр юм. Үндэсний хэлэлцүүлэг нь Монголын бүх аймаг сумдад хүрч ажиллах үйл ажиллагаа бөгөөд 1 жилийн хугацаанд үргэлжлэх төслийн ажил болно.
"10+10" Үндэсний хэлэлцүүлгийн хүрээнд www.1010.mn сайтыг нээн ажиллуулж гадаадад сурч ажиллаж буй Монгол улсын иргэдээс 10 ололт 10 санаачлагын санал авах ба хөдөө сумдад ажиллаж хөдөлмөрлөж буй иргэдэд саналын хуудас хүргүүлж Улаанбаатар шуудангийн 103-р салбар ш/х -15 хаягаар санал цуглуулж мөн утсаар санал авна.
Бас эрдэмтэдийн хурлыг зохион байгуулж өнгөрсөний 10 ололт, ирээдүйн 10 санаачлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.