Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Зүүн хойд Азийн энх тайван,аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөхУлаанбаатарын яриа хэлэлцээ эхлүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Абэ–Эби” санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэ онд Япон Улсад хийх айлчлал чухал ачхолбогдолтой болохыг тэмдэглэж, айлчлалыг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Гадаад хэргийн сайд Ф.Кишида-тай хийсэн уулзалтаар Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлууд шуурхай хэрэгжиж байгаад талууд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлээр Дунд хугацааны хөтөлбөр байгуулах, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны “Эрч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа харилцан нотлов.
“Дэлхийн эдийн засгийн форумын Япон дахь уулзалт 2013”-д оролцох үеэр тэрбээр “Дэлхийн эдийн засгийн форум”-ыг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Клаус Шваб, гүйцэтгэх захирал В.Врэндэ,“Япон дахь уулзалт 2013”-ын тэргүүн С.Огата, мөн Токио хотын дарга Н.Иносэ, JICA-гийн Ерөнхийлөгч А.Танака, JETRO-гийн Ерөнхийлөгч Х.Ишигэ болон банк санхүүгийн байгууллагын зарим тэргүүн нартай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож, Монгол Улсад хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав. Түүнчлэн Дэлхийн эдийн засгийн форумын удирдлагуудтай уулзах үеэр ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Дэлхийн эдийн засгийн форумын Улаанбаатар дахь уулзалтад төлөөлөгчдийг өргөнөөр урьж оролцуулах талаар санал солилцож, цаашид энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохирлоо.














0 Сэтгэгдэл